Болсон Явдал

1-р ангид өөрт нь зориулж хийсэн зангиаг хүүгийнхээ төгсөлтийн баярт зүүж ирсэн аав

Хүүхдийнхээ хийж өгсөн бэлэг бүрийг хадгалдаг бусад эцэг эхчүүдийн л адил Техас мужийн нэгэн эр хүүгийнхээ хийж өгсөн зангиаг арав гаруй жил хадгалан түүний төгсөлтийн баярт зүүж ирэн гангарчээ.

Техас мужийн Остин хотноо амьдардаг 18 настай Дилан Оливио нэгдүгээр ангид байхдаа аав нарын баяраар өөрийн аав Роберт-д зориулж Покемонтой зангиа хийж бэлэглэснийг Роберт арав гаруй жилийн турш хадгалан Диланы ахлах сургуулийн төгсөлтөд өмсөж ирэв.

Buzzfeed-д тэрээр “Би тухайн үед Покемонд дуртай байсан, одоо ч хэвээрээ. Тийм л учраас би түүнд хамгийн дуртай зүйлээрээ зангиа хийж өгөн бэлэглэсэн юм” гэлээ.

Би төгсөлтийн баярын үеэр маш их догдолж баярлаж байсан ч хийж өгсөн зангиаг минь зүүж ирсэн аавыгаа хараад бүр илүү хөөрч байсан.

Дилан аавыгаа яагаад тэр зангиаг төгсөлтийнх нь баярт зүүж ирсэн шалтгааныг ингэж тайлбарлан хэлэв. “Аав минь тэр зангиаг зүүж ирсэн нь зөвхөн зангиаг арав гаруй жил хадгалж ирснээ харуулах биш, харин намайг одоо 1-р ангийн бяцхан сурагч Дилан биш аль хэдийн ахлах сургуулиа төгсөж буй том залуу болсныг сануулахын тулд байсан юм” гэжээ.

Дилан аавтайгаа авахуулсан төгсөлтийн зургаа Твиттер хуудсандаа байрлуулснаас хойш 400,000 лаяк авсан ба олон хүмүүс тэдний бичлэг, зургийг үзээд сэтгэл нь хөдлөн уйлсан ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button