Болсон Явдал

Хилийн чанад дахь цэргүүдэд зориулан 7000 захиа илгээсэн 98 настай буурай

Цахим шуудан гарахаас өмнө найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ харилцах арга зам нь захидал байсан. Орчин үед захидал бичих нь 98 настай энэ буурайн хувьд өнгөрснийг нь санагдуулам сайхан явдал болжээ.

Калифорнийн 98 настай Аллин Купер гэх буурай гал тогоондоо суугаад хилийн чанадад байх эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулан сэтгэлийн үг, талархсан захидал бичин илгээдэг ажээ. Энэ нь бидний хувьд ч хэцүү зүйл боловч тэрээр цөхрөлтгүй бичсээр л байгаа гэнэ.

“Би чадах чинээгээрээ бичсээр байх болно” гэж тэрбээр нэгэн ярилцлагад хэлжээ. Тэр өөрийн хүү Ларриг тэнд алба хааж байх үед Вьетнамын дайны үеэс эхлэн олон жилийн турш бичжээ. Хүүдээ ч мөн тэрээр өдөр бүр захидал бичдэг байсан байна.

Түүнээс хойш тэрээр бараг 7000 гаруй захидал бичиж илгээсэн бөгөөд захидал нэг бүр нь өөр өөр утгыг агуулдаг ажээ.

Түүний захидал нь цэргүүдийн шинэ өдрөө эхлэх гүүр болж өгдөг бөгөөд тэрээр цэргийн баазуудаас талархлын бичиг, туг хүртэл авчээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button