Болсон Явдал

Энэрэнгүй сэтгэлт цагдаа нар орон гэргүй эрд хэрэгтэй тусламжийг нь үзүүлж олон хүний хайр хүндэтгэлийг хүлээжээ

Алдарт философич хэлэхдээ ‘Оpон гэрrүй нэгнийг өрөвдөхrүй байх нь хөл нь г.а.л.д epтөxrvй байхтай адил юм’ хэмээжээ. Энэ нь танихгүй ч гэсэн гудамжинд яваа тусламж хэрэгтэй нэгэнд төвөгшөөлгүй туслах хэрэгтэй гэдгийг бидэнд сануулж байгаа юм.

Нью Йорк хотын төвд эргүүл хийж байсан Аарон Пейж гэх энэ цагдаа нь гудамжинд явж байсан орон гэргүй Бобби гэх эртэй тааралдан нинжин сэтгэл гаргаж түүнд хэрэгтэй тусламжийг нь өгсөн сэтгэл хөдөлгөм түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Цагдаагийн офицер Пейж Боббитой ярилцах үеэрээ түүний хүсэл нь мөнгө төгрөг хоол хүнс биш гагцхүү халуун шүршүүрт орж, үсээ засах л байсан гэдгийг мэджээ.

Бобби зөв цагтаа зөв газартаа байсан нь маш азтай хэрэг байж таарсан юм. Офицер Пейж түүнийг Ромын цагдаагийн газарт ирж усанд орохыг урьсан бөгөөд бусад цагдаагийн бие бүрэлдэхүүний хамтаар түүний үсийг засаж бүр шинэ хувцас өгчээ.

Ром хотын цагдаагийн хэлтэс цахим хуудсандаа “Бобби яг л шинэ хүн шиг болон өөрчлөгдсөн нь сайн хэрэг” хэмээн бичжээ.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн хүнд хэцүү даалгавартай байсан ч олон нийтийн аюулгүй байдлыг хангахыг хичээдэг. Хүмүүсийг ёс суртахуунтай болгоход туслах нь нийгмийн сайн сайхны төлөө хийж буй хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Яг л офицер Пейж Боббид тусламжийн гараа сунгасан шиг нөхцөл байдлууд нь нийгэмд эерэг өөрчлөлт авчран, өгөөмөр сэтгэлийг бусдад түгээдэг билээ. Тиймээс энэхүү сэтгэл хөдөлгөм түүх нь бага ч болов бусад хүмүүст өгөөмөр энэрэнгүй сэтгэлийг өгч урам зоригийг нь тэтгэх болтугай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button