Болсон Явдал

Нэгэн rаргүй хүү rар байхrүй ч хүн хүсвэл сагс тоглож чадна гэдгийг батлан харуулжээ

Зарим өсвөр насныхны шийдэмгий тууштай байдал үнэхээр гайхалтай сургамж, үлгэр дуурайлал өгдөг билээ. Тэгвэл хоёр rарныхаа ypд хэсrийг а.л.д.с.а.н энэ залуу хүү rаргүйгээсээ болоод мөрөөдлөө хаяхыг хүссэнгүй харин ч улам илүү хичээж өөрийн юу чадахаа бусдад харуулахаар тоглолтын талбайд зоригтойгоор зогсож байгаа нь энэ юм.

Хоёр rараа тайpyyлсан өсвөрийн тамирчин Жамарион Стайлс 2017 оны 3 сар хүртэлх ихэнх улирлын турш тоглолтод оролцож чадалгүй сэлгээнд суусан боловч сүүлийн тоглолт дуусахаас 6 минутын өмнө тоглолтын талбайд гарснаар авьяас чадвараа харуулах боломжтой болсон юм.

Харин дараа нь түүний маш ихээр хүсэн хүлээсэн мөч ирж тэр бөмбөгийг 3-ын зайнаас шидэх үүрэг хүлээв. Үзэгчид түүнийг шидээрэй гэж хэлэхэд догдлон хичээж бөмбөгийг шидээд гоол оруулж чадсан байна. Ингэснээр тэр багтаа 3 оноог авч чаджээ. Энэ торгон мөчийг үзэж харсан бүхэн баярлан догдолж түүнд баяр хүргэв.

Түүнээс хойш 2018 оны 4 сард 14 нас хүрсэн залуу тамирчин спортын маш сайн чадвар, урам зориг, шийдэмгий байдлаараа цахим орчинд баатар хэмээн нэрлэгдэж олны хүндэтгэлийг хүлээв.

Гэсэн хэдий ч чадвартай ирээдүйтэй залуу тамирчид бүгд л” Үндэсний сагсан бөмбөгийн лиг”-д тоглохыг хүсдэг билээ.

Түүний дасгалжуулагч ноён Уиллиамс хэлэхдээ “Стайлс бол бэлтгэлийн зааланд хамгийн түрүүнд ирээд хамгийн сүүлд явдаг хичээнгүй сурагч байгаа юм” гэжээ. Энэ бүх хичээл зүтгэл нь түүнийг өнөөдрийн амжилттай яваа залуу тамирчин болоход нөлөөлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button