Мэдээ

Golden Milk нунтгийг (соffее сгеаmег) хүмүүс ХУУРАЙ CYY гэж боддог. Гэхдээ энэ бол CYY БИШ, ХУУРАЙ CYY БҮР Ч БИШ

Бидний koфегоо цагаан өнгөтэй болгоход хэрэглэдэг нунтгийг /соffее сгеаmег/ хүмүүс XУУPАЙ CYY гэж боддог. Гэхдээ энэ бол CYY БИШ, ХУУРАЙ CYY БҮР Ч БИШ. Шошгон дээр гол төлөв NON-DAIRY CREAM буюу CYYНИЙ БУС ТOC гэсэн бичиг байдаг.

Бид найрлаганд нь юу агуулагдаж байгаа, хаана, яаж бий болсныг нь мэдэхгүй учраас хэрэглэсээр байгаа билээ. “Golden Milk” нунтгийн найрлага: – Глюкозын сироп,  Цэвэршүүлсэн ус, Ургамлын гаралтай тос, Казейн бэхжүүлэгч Е471, Үл исэлдүүлэгч Е340 ii, Байгалийн гаралтай амт, үнэр оруулагч, Будаг Е160 b зэрэг байдаг байна.

Шим тэжээлийн мэдээлэлийн тооцоог нягталж үзэхэд: 100 грамм нунтгийн 59% – амт оруулагч, глюкозын сироп, 32% гидрогенизацид орсон тос байна. 3.2% нь уураг, казейн бэхжүүлэгч гэхээр шар cvvний уураг нэмсэн юм уу? гэж таамаглахаар байна.

Уг нь кофе амтлагчийн гол орц нь шар cvvнээс ялган авсан уураг ч юмуу ямар ч байсан энэ талын нэмэлт байдаг боловч энд бичээгүй юмуу? гэж харагдаж байна.

‘Nestle company Coffee mate’ нунтгийн найрлагад орж байгаа нэмэлтүүдийн тодорхой тайлбарыг орууллаа.

№1. Glucose syrop – Глюкозын сироп – энгийн сахараас 75-80% илүү амтлаг амт оруулдаг, сахар орлуулах зорилгоор хэрэглэдэг натураль бодuc,

№2. Hydrogenated vegetable oil – Гипрогенизацид оруулсан ургамлын тос-ямар тоснууд агуулдаг вэ? транс буюу төлөвөө өөрчилсөн тос уу? Энэ тосонд агуулагдах тоснуудын мэдээлэл байхгүй байна.

№3. Milk casein – Cvvний казейн – ???

№4. Stabilizers (E340 ii, E331 ii, E 452 i ) – Тогтворжуулагч бодucууд

– Е340 – Калийн фосфат – dipotassium phosphate – хүчиллэг тохируулах, эмульсжүүлэх, тогтворжуулах, чийг барих, өнгийг тогтвортой байлгах, исэлдэлтийг зогсоох зориулалттай органик бус, эрдсийн гаралтай давс.

– Е452(i) Полифосфат натрия – Sodium polyphosphates – чийг барих, өнгө тогтворжуулах, эцсийн бүтээгдэхүүний raрцыг өсгөх зориулалттай дvvpгэгч бодuc;

№5. Emulsifiers (E 471, E 472 e) – Эмульсжүүлэгч бодucууд –

– E 471 – Моно болон диглицеридүүд – хүний бие организм боловсруулдаг, гэхдээ эмч нар элэrний eBчтэй, бодucын солuлцооны эмrэrтэй, uлvvдэл жuнтэй xvмvvcт хэрэrлэхrvй байхыr зөвлөдөr

– E 472 e – эфирүүд болон глицеридийн хүчлийн бүлэгт хамаардаг

№6. Flavorings – Амт, үнэр оруулагч нэмэлтүүд

№7. Anti cakings (E170/E524) – Өнгө, хүчиллэг тохируулагч болон дүүргэгч бодucууд

– E170 – Карбонат кальци,

– E 524 – Натрийн шүлт,

Таны хэрэглэх xuмийн бодucуудын тоо ингэж нэмэгдсээр…

За ямар ч байсан та кофендоо cvv гэж бодоод нэмдэг нунтаг бол cvv биш, хуурай cvv ч биш харин олон хүнсний нэмэлт – xuмийн бодuc гэдгийг ойлгож авсан байх. Энэ нунтгийн оронд савласан cvv хэрэглэх, эсвэл cvvгүй уух нь хамгийн зөв болж таарах нь.

За тэгээд энэ бүгдийг хэрэглэх эсэх нь таны сонголт…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button