Болсон Явдал

Энэхүү cуут аав хүүгээрээ маccаж хийлrэж болохуйц цамц бүтээж тэр даруй олон аавуудын хайртай цамц болжээ

Хүн бүр нуруу, мөрөн дээрээ сайхан массаж хийлгэх дуртай. Ялангуяа бидний ихэнх нь оффис дээр сандал дээр суугаад өдөржингөө өнгөрөөдөг тул бuе нь ядраад гэртээ харьж амрахыг тэсэн ядан хүлээж байдаг.

Гэсэн хэдий ч хэрэв та хүүхэдтэй бол таны ажил зогсохгүй. Унтахаасаа өмнө тэдэнтэй тоглох шаардлагатай тул та илүү их үүрэг хүлээдэг. Энэхүү япон аав хүүхэдтэйгээ тоглож байхдаа жаахан амарч, массаж хийлгэх гайхалтай санааг бүтээжээ.

Тэрээр хүүхдүүдийг завгүй байлгаж, өөрийгөө амраах зорилготой цамцны загвар хийхээр шийджээ. Кен Кавамото бол бүтээлч хүн бөгөөд Google -ийн бүтээгдэхүүний инженер боловч тэр бас аав хүн юм. Тэр хүн өөрийн хийсэн гайхалтай цамцыг дэлхийтэй даяар хуваалцаж тэр даруй олон аавуудын талархлыг хүлээжээ.

Эхлээд харахад энэ нь маш энгийн мэт санагдаж байсан ч гайхалтай  санаа байсан. Энэхүү цамц нь таны хүүхдүүдийг нуруугаа бариулж, нэгэн зэрэг сайхан цагийг өнгөрөөхөд туслах болно.

Кенийн хүүхэд галт тэргээр тоглох дуртай тул аав нь төмөр замтай цамц зохион бүтээх нь дээр гэж боджээ. Бяцхан кондуктор галт тэргийг хялбархан ажиллуулахын тулд хамтдаа ‘Баруун мөр’, ‘Зүүн мөр’, ‘Нуруу’, ‘Нурууны доод хэсэг’ гэсэн бүсүүдийг төлөвлөсөн байна. Ингэснээр цамц өмссөн хүн аль бүс нутгийг илүү үрэхийг хүсч байгааг ялгаж салгаж чадна.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэхүү загварыг хараад маш их сэдэг авсан бөгөөд зарим аавуудын хамгийн дуртай цамц болж хувирсан гэнэ шүү. Та ч бас туршаад үзээрэй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button