Болсон Явдал

Зэpлэr амьтдыr хамгаалахын тулд өндөр цалинтай ажлаа орхисон эмэгтэй

Энэ залуу эмэгтэй нь Миамид байхдаа зар сурталчилгааны салбарт өндөр байр суурьтай нэгэн байсан юм. Яг л тэр үедээ зэpлэr амьтдыг судалж тэдэнд туслахаар сэтгэл шулуудаж машинаа ч зараад дэлхийг судлахаар зорьжээ.

Даниела Морено 32 настай байхдаа The Cove хэмээх киног үзээд 7 жилийн турш ажилласан ажлаа орхижээ. Энэ нь түүнийг өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ олоход тусалсан байна.

Тэрээр удалгүй Япон улс руу нүүж тэндээ нэрт байгаль хамгаалагч Рик О Барригийн туслахаар ажиллахын зэрэгцээ The Dolphin Project –ийг үүсгэн байгуулан ажиллаж эхэлжээ.

Тэрээр зорилгынхоо төлөө дэлхий даяар аялан олон улсын байгууллагуудтай гэрээ хийж хамтран ажиллаж эхэлсэн байна.

Эхэндээ тэр бүх санхүүгээ өөрөөсөө гаргаж байсан ч одоо бол түүнийг санхүүжүүлж ивээн тэтгэх олон байгууллагуудтай хамтарч ажилласнаар зорилгоо биелүүлэхэд нь улам дөхөм болж өгсөн байна.

Тэр олон улсаар аялан ажиллахын сацуу Парис хот дахь Америкийн их сургуулийн глобал харилцааны чиглэлээр ажиллаж байгаа юм. Тэр өнөөг хүртэл Японы Тайжи гэх газарт болсон ц.y.c.т vйл явдлуудыг барuмтжуулан дельфин н.я.д.л.а.л.т.ы.г зоrсоохын тулд т.э.м.ц.л.э.э үргэлжлүүлсээр байгаа билээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button