Болсон Явдал

Хамгаалагчийг тэврэн урам зориг өгч амжилт хүссэн Горрилагийн бичлэг камерт бичигдэн үлдсэн нь олны хайрыг татжээ

Сенквекве уулан дахь горрилагийн асрамжийн газарт байдаг Матабиши горрила нь хамгаалагч Маттиегийн хамтаар тэврэлдэн сууж буй зургийг та бүхэн харж байна

Бидний амьдралд сайн муу гээд олон зүйлс тохиодог. Энэ л хүнд хэцүү үед хамгийн хэрэгтэй нандин зүйл тэврэлт байдаг билээ.

Зураг дээрх горрила нь тэврэлтийн ямар сайхан, зөөлөн, тайвшруулам увдистайг мэддэг учир хамгаалагчийгаа баярлуулахаар түүнийг тэврэн авсан нь камерт бичигдэж олон сая хүний сэтгэлийг дулаацуулсан байна.

Маттие хуучирсан дугуйн дээр гунигтай сууж байхыг харсан горрила түүний үйл хөдлөлийг дуурайн хажууд нь сууж байгаад тэвэрч авчээ. Хөөрхий энэ сайхан сэтгэлт горрила түүнийг боссон ч тэвэрсээр байсан юм.

Энэхүү сэтгэл хөдөлгөсөн мөчийг Өмнөд Африкийн зэрлэг амьтдын гэрэл зурагчин Нелис Волмаранс авчээ.

Уг асрамжийн газарт байх дөрвөн горрила нь эргэн тойрны ажилчид болон бие биетэйгээ туйлын дотно харилцаа холбоо үүсгэдэг эелдэг амьтад гэнэ шүү.

Матие болон горрила нар бие биенийгээ сайн ойлгодог бөгөөд яг л нэг нэгнийхээ эцэг эх шиг нь л харж ханддаг байна. Энэ нь тэдэнд тааламжтай байдаг бөгөөд бусдыг гэх хайр энэрэл дулаахан сэтгэлийг түгээдэг ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button