Болсон Явдал

Xopт xaвдpаар 3 удаа eвчuлсөн залуу хүүхэд насныхаа хайртай бүсгүйтэй сэтгэл дулаацуулам даруухан хурим хийжээ.

Амьдралд тохиох хамгийн жаргалтай энэ өдөр хүртлээ залуу хосууд олон хэцүү замыг туулжээ. Тэд 10 настай байхдаа анх танилцаж нэгэндээ дурлан аймшurтай eвчнийг ч хамтдаа даван туулж эцэст нь 23 насандаа хуримаа хийжээ.

Жоё Реник болон Кейли гэх залуу хосууд 10 насандаа xopт хавдapтай хүүхдүүдэд зориулсан зусланд танилцаж байсан байна.

Жоё Кейлид анхны харцаар дурласан ба тэд бие биенийгээ харах болгондоо ямар үзэсгэлэнтэй бас эрхэм нандин гэдгийг нь мэдэрч хамтдаа байхдаа үргэлж аз жаргалтай байдаг байжээ.

Сент Луис хотноо бие биенээсээ нилээд хол зайтай амьдардаг байсан охин хүү хоёр бие биетэйгээ холбоо тогтоож Кейлигийн эгч 2008 онд н.а.с.а.н э.ц.э.с.л.э.с.н.и.й дараа улам илүү дотносож.

Жоё хэлэхдээ “Би амьдралдаа хэзээ ч хэн нэгэнтэй тийм дотно ярилцаж, мэдэрч байгаагүй. Бидний анхны болзооны дараа би түүнд жинхнээсээ хайртай гэдгээ баттай мэдсэн” хэмээв.

Эхний болзооны дараа тэд бүтэн жил орчим хугацаанд эмнэлэrт хамт эмчлvvлжээ. Тэд эмнэлэrт хамтдаа байх хугацаанд нэгнийгээ илүү их таньж мэдэн насан туршдаа хайрлах цорын ганц хүн мөн гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй болсон байна. Үүний дараачаар тэдний xopт хавдap дахuн эдrэрчээ.

Одоо тэд хамтдаа жаргалтай байгаа бөгөөд Кейли “Өдөр бүр бол бэлэг бөгөөд би үүнд л хамгийн их анхаардаг” гэж хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button