Болсон Явдал

Жил бүр эмээгийхээ төрсөн өдрөөр дуртай дууг нь дуулж өгдөг ач хүү 98 настай эмээ хоёрын хайр татам бичлэг олны хайрыг татжээ

Флоридагийн энэ залуу жил бүр эмээтэйгээ төрсөн өдрөөр нь хамт байж дуулж өгдөг байжээ. Энэ жил харин үнэхээр онцгой байв. Тэр өдөр түүний хажууд зөөлөн зөөлнөөр дуу дуулж сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлж байв.

Флорида мужийн Балм Бич Каунтигаас ирсэн Эү Руйз 98 настай эмээгийнхээ төрсөн өдрөөр дуулж буй бичлэгээ нийтэд ил болгов. Руйз эмээдээ зориулж өөрийн хамгийн дуртай дуу болох “Мартагдашгүй” дууг дуулах үедээ сэтгэлийн хөдлөлд ихээр автжээ. Тэрбээр жил бүр түүнд зориулан дуyлдаг байжээ.

Яагаад түүнд зориулж дуу дуулдаг тухайгаа Руйз хэлэхдээ “Эмээ маань бүх зүйлийг дуугаар хийсэн, тэр үргэлж дуулдаг, хоолой нь их гоё, уянгалаг үзэсгэлэнтэй байсан ба бидэнд хамгийн үнэ цэнэтэй дурсамж байдаг юм” хэмээжээ.

“Намайг найман настай байхал тэр надад “Мартагдашгүй” дууг дуулахыг зааж өгсөн. Учир нь энэ бол түүний хамгийн дуртай дуу байсан юм. Би жил бүр төрсөн өдрөөр нь түүнтэй хамт дуулдаг байсан. Тиймээс энэ зүйл яг л уламжлал мэт болчихсон байсан” гэв.

Эмээ наян насандаа дуулж чадахаа больсон бөгөөд амьдралд нь бүхэл бүтэн эргэлт өөрчлөлтийг авчирсан юм. Гэсэн ч тэрээр энэхүү уламжлалаа хадгалж үлдэхийн тулд цахим хаягаар ч үргэлжлүүлэн холбогдож дуугаа хуваалцсаар ирсэн байна.

Руйз-ийн үзэж буйгаар энэхүү бичлэг нь олон хүмүүст хайртай хэн нэгэнтэйгээ цагийг өнгөрөөх урам зориг өгнө гэж найдаж байгаа юм. “Ялангуяа бидний он жилүүд бидний cvvЛийн амьсгал руу хөтлөх бөгөөд цаг алдалгүй өнөөдөр л бид дэргэдээ байгаа хайртай хүмүүсээ халамжлах хэрэгтэй” гэж нэмж хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button