Болсон Явдал

Цэцэрлэгийн багшаараа Т.Э.Н.Э.Г-ээрээ дyyдyyлдar байсан хүү одоо инженерийн ангийн хамгийн залуу төгсөгч болжээ. Аав нь энэ бүхний …

Энэ залуу 15 насандаа инженерийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд цаашид амьдралдаа юу хийхийг хүсч буйгаа мэддэг байжээ. Түүнийг нэг удаа цэцэрлэгийн багш нар нь “c.y.л д.o.p.о.й т.э.н.э.r сураrч” гэж нэрлэж байсан гэвэл та итгэх үү?

Энэтхэгийн Нирбай Таккар 58 долоо хоногийн дотор дипломаа авч Гужарат Технологийн Их Сургуулийн инженерийн ангийн хамгийн залуу төгсөгч болжээ.

Кембриджийн олон улсын шалгалтуудаас явуулдаг олон улсын дунд боловсролын системийн гэрчилгээний дагуу тэрээр 8-10-р ангиудыг зургаан сар, 11,12 –р ангиудыг дараагийн гурван сард төгссөн. Гэсэн хэдий ч тэрээр тeрeхдee гайхалтай хүүхэд байгаагүй гэж Times of India мэдээлэв.

“Нирбайг цэцэрлэгт байхад багш нар нь түүнийг хvчгvй c.y.л д.o.p.о.й сурагч гэж хэлж байсан. Тэд үүнийг хэлcэнд би үнэхээр rайхаж хүүхдээ eeрee eсгeж xvмvvжvvлэхээр цэцэрлэrээс нь rаргасан” гэж түүний аав Давал Такар хэлэв.

Тиймээс Давал инженерчлэх ажлаа орхuн хүүдээ туслахаар болжээ. “Уламжлалт шалгалт нь зөвхөн оюутнуудын ой санамжийг шалгахад чиглэгддэг боловч бил Нирбайг үнэхээр сайн байгаа тул зөвхөн унших бус сонсох, дүрслэх, ухагдахууны хэрэглээr олох замаар сурахад анхаарлыг хандуулж түүнд зориулан шинэ арга технологи боловсруулсан. Тиймээс тэр богино хугацаанд их зүйлийг сурч чадна” гэж Давал хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button