Болсон Явдал

Цэцэрлэгийн болон Коллежийн эхний өдөр хүүтэйгээ алхаж яваа аавын зураг олны сэтгэлийг татав.

Хүүгээ өдөр бүр сургуульд нь хүргэж өгөх нь энэ гэр бүлийн жил бүрийн уламжлал болжээ. 2017 оны 8 сарын 14нд Чарльз Брокман твиттер хуудсандаа энэхүү нандин дэг жаягийг тэмдэглэн зургуудаа нийтэлжээ.

Чарльз Брокманы аав нь цэцэрлэгийн эхний өдөр болон коллежийн эхний өдөр нь түүнийг сургууль руу  хөтөлж явч буй зураг олны сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн юм.

“Цэцэрлэгийн анхны өдрөөс коллежид орох хүртэлх энэ бүх цаг хугацаанд аавдаа баярлалаа” гэсэн гарчигтай бичлэгийг 62,000 гаруй удаа дахин хуваалцаж, бараг 260,000 хүн лаяк даржээ.

Чарльз эцэг эх нь түүнийг сургуульд нь явах болгонд мөн эхний өдөр бүр хамтдаа явдаг байсныг нь дурсан санав. Одоо тэр коллежид явж байгаа тул аав нь уламжлалаа үргэлжлүүлж Миссисипи мужийн их сургуулийн дотуур байр руу хөтлөн явж, Телевиз, харилцаа холбооны ангид нь хүргэж өгчээ.

Чарльз түүний энгийн нэгэн нийтлэл ийм олон хүнд таалагдаж олон удаа хуваалцана гэж огт төсөөлөөгүй ч энэ нь асар олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж урам зориг өгсөнд баяртай байгаа ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button