Болсон Явдал

2 нас хүрэхээсээ өмнө 480 орчим км ууланд авирсан бяцхан залуутай танилц

Энэ бяцхан хүүхэд дөнгөж 5 хоногтой байхдаа аав ээжийнхээ нуруун дээр суугаад явган аялалд анх гарчээ. Хоёр нас хүрэхээсээ өмнө тэрээр 300 гаруй миль буюу 480 орчим км явган аялсан бөгөөд одоо түүний энэхүү адал явдалдаа хамт явах дүүтэй болжээ.

Бодхи Беннет дөнгөж 5 настай боловч түүнд олон томчууд атааpхдar амьдралын туршлага бий. Түүний ээж Шеннон тэднийг төpсөн цагаас нь эхлэн Инстаграм хуудсандаа нийтэлж хийсэн алхмуудыг нь баримтжуулж байжээ. Тэрээр эцэг эхтэйгээ хамт АНУ-ын хамгийн гайхалтай уулсын ихэнхээр нь аялаад дуусжээ.

Хүмүүс бяцхан хүүг ууланд авирч буйг хараад ихээхэн бахархдаг ажээ. Бид бусад хүмүүсээс энэ үгийг олон удаа сонсож байсан. Тэд хэлэхдээ “Би хэзээ ч урьд өмнө нь ийм залуу явган аялагчийг харж байгаагүй” хэмээдэг байжээ. “Би түүний чадвар, шийдэмгий байдлыг хараад амьдралдаа ямар нэгэн зүйлээрээ бахархаж байсан эсэхээ ч мэдэхгүй болтлоо гайхдаг” гэж түүний ээж хэлэв.

Тэрээр инстаграм хаягандаа “Бага насны хүүхдүүд зөрvvд yyp уцааpтай байх нь олонтаа. Нярай хүүхэд тэврэхийг хүсч, хооллуулах, жuвхээ солuулах шаардлагатай байдаг шүү дээ. Хүн бүрт л ямар нэгэн зүйл хэрэгтэй байдаг” гэж бичсэн байна.

Бид чулуун хадны орой дээр хүрч ирэхэд бяцхан хүү Бодхи маань инээмсэглэн хараад “Сайхан авирлаа, ээж ээ” гэж хашгuрдаг ажээ. Ээж нь түүний бохuрдсон бяцхан гар өхөөрдөм инээмсэглэлийг нь хараад энэ бүхэн ямар үнэ цэнтэй байдгийг үргэлж мэдэрдэг байна.

Одоо Бодхи энэ бүх гайхалтай аялалд бяцхан дүү Скайтайгаа хамт явах болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button