Болсон Явдал

13 настай бүжигчин охин олсон бүх мөнгөө санхүүгийн боломжгүй айл өрхийн хүүхдүүдэд ном авч өгөхөд зарцуулсан байна.

Та 13 настай байхдаа юу хийж байсан бэ? Голдуу гадаа тоглож, найз нөхөдтэйгээ чатлаж, гэртээ хоолоо идээд л, амарч байдаг шүү дээ! Тэгээд халаасны мөнгөөрөө юу хийж байсан бэ? Та дуртай шоколад, тоглоомоо худалдаж авсан эсвэл найзуудтайгаа зугаалсан байж магадгүй. Гэхдээ 13 настай Бхаратнатям бүжигчин Сайри Рахангдале бүжгийн тоглолтоос олсон бүх орлогоо ойр орчмын ядyy хүүхдүүдэд ном, дүрэмт хувцас авахад нь зориулдаг.

Райпур хотын оршин суугч Сайри Рахангдале бүжиг бол алдар нэр, мөнгө олох хэрэгсэл биш, харин ядyy хүмүүсийн сайн сайхны төлөө зориулагдах ёстой гэж үздэг. Сайри дөрвөн настайдаа бүжгийн төPөлхийн авьяастайгаа нээн uлрүүлсэн. Сайригийн эцэг эх Пракаш, Мета Рахангдале нар түүний сонгодог бүжигт дуртай болохыг ойлгосон ажээ.

Олон жилийн туршид энэ бяцхан аварга бүжигчин Энэтхэг даяар 200 гаруй хөтөлбөрт оролцсон байна. Тэрээр нэр хүндтэй Калашрие шагнал, Рохилкандын нэрэмжит шагнал, Панчратнагийн нэрэмжит шагнал, Нритиашригийн нэрэмжит олон шагналын эзэн болжээ.

Түүний хэлснээр: “Авьяас чадвараа хөгжүүлэх боломж, нөөц бололцоо надад байна. Иймд би ядyy хүүхдүүдийг хараад би тэдэнд аль болох туслахыг хүсч байна. Үнэхээр шаардлагатай хүмүүстэй өөрийнхөө зүйлийг хуваалцах нь надад маш их баяр баясгалан авчирдаг. Гэсэн хэдий ч би тусламж хэрэгтэй хүмүүст илүү ихийг хийхийг хүсч байна. Би эмч болохыг, тэдэнд туслах эмнэлэr нээхийг хүсч байна. Түүнчлэн хаягдсан өндөр настнуудад нэр төртэй амьдрах боломжтой өндөр настнуудын rэрийг нээxийг хvcч байна. ”

Сайри тусламж хэрэгтэй хүмүүст туслахаас гадна өндөр настнуудын гэрт байнга очдог. Тэрээр мөн эцэг эхдээ баяр ёслолын үеэр Caлют б.у.у.д.y.y.л.ж мөнrө бuтгий заpцуул, харин rудамжинд байгаа ядyy хүүхдүүдийг хооллож бай гэж хэлдэг. Түүний бяцхан санаачлагад эцэг эх нь урамшиж чин сэтгэлээсээ дэмждэг. Тэрээр мөн хүүхдүүдэд “Бид бол энэ улсын ирээдүй. Хэрэв бидэнд хэрэгцээгээ хангах хангалттай хэмжээ байгаа бол хэрэгцээтэй хүмүүстэй хуваалцах нь бидний үүрэг юм. Тиймээс бидний дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө гарч, чадах бүхнээ хийцгээе. Заримдаа амьдралаа өөрчлөхөд багахан тусламж л хэрэгтэй байдаг” хэмээн уриалжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button