Болсон Явдал

80 настай хэдий ч эхнэрийнхээ xaraлraaны зардлыг төлөхийн тулд ажлаа хийсээр л байгаа энэхүү мундаг багш шавь нараасаа гайхалтай бэлэг авчээ

Энэ эрхэм 1991 оноос хойш Миннесота мужид туслах багшаар ажиллаж байна. Түүний сурагчид яагаад ийм шаргуу хөдөлмөрлөснийг нь олж мэдээд түүнд туслахаар шийджээ. Тэд зорилгодоо хүрээд зогсохгүй түүнд тусалж чадах хангалттай хэмжээнд хүрсэндээ туйлын баяртай байгаа гэнэ.

Уолтер Эриксон бол 80 настай, тэтгэвэртээ гарсан багш бөгөөд Чамплин Парк ахлах сургуульд багшийн туслах ажил хийдэг байна. “Үнэнийг хэлэхэд, би ийм хөгшин туслах багшийг хэзээ ч харж байгаагүй, түүнийг тэтгэвэртээ гарна гэж бодож байсан” гэж ахлах ажилтан Келси Брейтер CBS Миннесота хэлэв.

“Тэр бидний амьдралд олон гайхалтай байдлаар нөлөөлсөн” гэж өөр нэг ахмад Кэти Блоджетт нэмж хэлэв. “Тэрээр хийж буй зүйлдээ дуртай байдаг нь бидний сурах урам зоригийг нэмэгдүүлдэг.”

Оюутнууд түүний одоо хүртэл ажиллаж байгаа шалтгааныг олж мэдээд гэнэтийн байдлаар түүнд хэрэгтэй зүйлийг нь өгөхөөр шийджээ. Тэрбээр эхнэрийнхээ катаPакт мэC заCал, шvдний эмчилrээний заPдлыг төлөXийн тулд одоог хүртэл ажилласаар байгаа аж. Брейтер хэлэхдээ “МэC заCал хийх боломжтой гэдгийг олж мэдээд бид туслахыг л хүссэн.” Хоёр сурагч болон өөр нэг найз нь Эриксоны төлөө мөнгө цуглуулах зорилгоор GoFundMe хуудсыг үүсгэсэн бөгөөд эхний зорилго нь 500 доллар байсан байна.

Би өнгөрсөн баасан гарагт энэ тухай эхнэртээ хэлэхэд тэр: “Энэ охид хэн бэ? Тэд ийм халамжтай, энэрэнгүй байгааг харахад тэдний эцэг эх гайхалтай хүмүүс байгаадаа” гэж Эриксон хэлэв. Богино хугацаанд босгосон нийт мөнгөн дүн тэдний анхны зорилтоос нь хэдийн давсан байв. Охид багшдаа хэлэхдээ “Сургуулийн нийт хамт олон болон хүмүүсийн хандивласан мөнгө нийлээд 13905 доллар болсон байна” хэмээжээ.

Эриксон сурагчдын өгөөмөр сэтгэлд “ихэд талархжээ”. “Эхнэр маань үүнд маш их баярлах нь гарцаагүй. Маш их баярлалаа, үнэхээр их баярлалаа гэж тэр хэлэх үед түүний нүдэнд нулuмс цийлэrнэн байлаа. Чамплин Паркийн энэ гайхалтай багш цаашид ч үргэлжлүүлэн хичээлээ заах бодолтой байгаа гэнэ шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button