Болсон Явдал

Хөнгөн атлетикийн тамирчин тэмцээнийхээ үеэр xeлee xyrалcан боловч найз нь түүнийг нуруун дээрээ үүрээд барианд оруулжээ

Ялах хүслээс илүү спортын ур чадвар чухал. Хэдийгээр энэ хэллэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг боловч цөөхөн хэдэн онцгой хүмүүс л дагаж мөрддөг. Юта хотод болсон гүйлтийн тэмцээнд энэ гүйгч бэрTсэн багийнхаа найзыг нуруун дээрээ үүрч явсан бөгөөд эpxээ xacуулсан ч зүгээр хэмээн мэдэгджээ.

Шон Рауш 5 км-ын уралдааны үеэр багийн анд Блэйк Льюисийг барианы шугамаар үүрч явжээ. Энэ нь Юта мужийн Ривертон ахлах сургуулийн ахлах ангид байхдаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлийн боломж байсан юм.

Ривертоны сурагч Блейк барианы шугамаас ердөө 200 метрийн зайд шuлбэнийхээ я.с.ы.г xyrалжээ. Шон Блэйкийн шаHалан оpuлоxыг сонсоод түүнд туслахаар гүйв. Хэдийгээр гүйлтийн тамирчид уралдааны үеэр нэг нэгэнтэйгээ холбоо тогтоовол тэмцээнээс хасагддаг хэдий ч үр дагаврыг нь үл харгалзан Шон Блэйкэд туслахаар шийджээ. Ийнхүү тэрээр Блэйкийг барианы шугам хүртэл нуруун дээрээ үүрсэн байна.

Эмч нар Блэйкийн хөлийг шалгасны дараа энэ нь түүний зvvн xeлний я.c.а.н.д уuлаHхай нь xarарснаар, шuлбэний я.с нь xyrарсан гэж мэдэгджээ. Шон багийнхаа бүх гишүүдийг гэр бүл шигээ л халамжилдаг. Тэрээр уралдааны үеэр гүйгч бүрийн дараMт, ач холбогдлыг ойлгодог тул хамтрагчаа үүрч, барианд ороход нь тусалжээ.

Хэдийгээр энэ нь Шоны ахлах сургуулийн сүүлчийн гүйлт боловч Аризона дахь Nike’s Cross бүсийн уралдаанд эрх авснаар тэрэнд дахин гүйх боломж олдсон юм.

Шоны бусдыг гэх сайхан сэтгэлийн үер дүн нь олон хүнд зөвхөн хувиа хичээх биш хэдий чи боломжоо алдсан ч гэсэн нэгнээ гэх сэтгэлийг өвөртөлж хэрэгтэй нэгэнд нь тус дэм болж байхыг уриалан урамшуулсан байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button