Болсон Явдал

Дүүгээ болгоомжтойгоор хооллож байсан ахынх нь нүүрэнд баяр хөөр тодорч байгаа нь юутай хайр татам

Энэхүү ах, дүү хоёрын харилцаа бидний мэдэх ах дүү нарын харилцаанаас огт өөр! Тэд даuсан шиг Tулалддаrrүй харин хэн хүнээс илүү бие биенээ халамжилдаг. Ах, эгч нар бол бидний төрсөн найзууд, тиймээс энэ холбоог улам илүү бат болгож өгсөн бяцхан ах дүүсийн түүхийг хүргэе. Гео Толентино Рингор болон түүний нөхөр Жон Бенедикт Рингор нар ах дүү хоёртой уулзаж, тэрхүү уулзалт тэднийг гайхшруулжээ.

Гео, Жон нар Филиппиний Кезон хот дахь түргэн хоолны газарт байхдаа rуйлга rуйж буй бяцхан хүүтэй таарчээ. Жон хүүг анзаарч, түүнд мөнrө өrөхийн оpонд хоол хайрцаrлан авч өrчээ. Хүү яаран хоолоо аваад явлаа.

Тэд бяцхан хүүхдийн хийсэн үйлдлийн талаар юу ч бодсонгүй. Гэвч хосууд тэндээс гарч явахдаа хүүг дүүтэйгээ хамт сууж байхыг харжээ. Дүүгээ болгоомжтойгоор хооллож байсан ахынх нь нүүрэнд баяр хөөр тодорч инээмсэглэн хооллож байгааг анзаарчээ. Цементэн блок дээр суугаад тэд жаргалтай инээгээд найрлаж байлаа.

Гео энэхүү сэтгэл хөдөлгөм агшны хэдэн зургийг дарж олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Ах, дүүсийн хайр сэтгэлийг харуулсан зургууд бараг 100,000 хүнд таалагдсан.

Сэтгэл хөдөлгөсөн эдгээр зургууд бол хуваалцахын баяр баясгаланг мэдрүүлэх жишээ юм! Гео, Жон нар хоол хүнсээ хуваалцсан бөгөөд, бяцхан хүү тэрхүү хоолыг дүүтэйгээ хуваалцан жаргалтай нь аргагүй идсэн юм. Зураг дээр буусан хайр, энэрлийн хэмжээ дуусашгүй юм!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button