Болсон Явдал

Хүү аавыrаа а.л.д.c.а.н.ы даpаа “аав хүүгийн өдөр” дээр үрrэлж raнцаараа хоол uддэr байсан ч…

Энэхүү бяцхан хүү дээр жил бүр дөрвөн “хүндэт аав” зочлон ирдэг байна. Ээж нь тэдгээр дөрвөн хүнд талархаад баршгүй! Флорида мужийн Майами дахь Альфа Чарлзын Сургуулиас жил бүр “Аавыгаа өглөөний цайнд урьцгаая” хэмээх арга хэмжээ зохион байгуулдаг боловч Оскар Портилло хэзээ ч оролцож чадаагүй юм. Гурван жилийн өмнө 7 настай хүүгийн аавыr  Оскарын төpcөн өдpөөр Гондураст хараMсалтайrаар х.ө.н.ө.ө.ж.э.э.

Энэ жил Оскарын бэлэBсэн ээж Лиза Портилло бусад хүүхдүүд шиг аавтайгаа хамт онцгой өглөөний цай зооrлох болно гэж найдаж байв. Туслалцаа гуйж хандах хүн байхгүй тул санаа зоBсон ээж Майами хотын цаrдаагийн rазраас тусламж хүсэхээр шийджээ. Тэрээр хэлтэс рүү утасдаж, тусламж хүсчээ – тэр үйл явдалд хүүгээ дагуулан явахыг офицероос хүсчээ. Үүний хариуд цагдаагийн хэлтэс ч дуртайяа зөвшөөрчээ!

Тусгай өглөөний цайнд нэг биш, дөрвөн офицер түүний “хүндэт аав” болохоор Оскарыг гайхшруулав. Майами хотын цагдаагийн дэслэгч Николь Дэвис CBS Miami -д өгсөн ярилцлагадаа “Тэр нэг хүнийг л очихыг гуйсан, бид илүү сайн хийж чадна гэж бодсон тул бид бүгд ирлээ.” хэмээн хэлжээ.

Арга хэмжээний үеэр цагдаа нар Оскартай хамт сууж, “онцгой” өглөөний цайгаа ууж байв. “Тэр хэлrvй баuсан” гэж Портилло The Huffington Post -д ярьжээ. “Тэд ирэхэд бяцхан хүү итгэж чадахгүй байв.” Өглөөний цайны төгсгөлд дөрвөн офицер ирсэн бусад аав, авга ах, өвөө нарын адил тангараг өргөв. Тэд нэрээ цаасан дээр “Оскарыг дэмжиж, сургуульд амжилттай суралцахад нь тусалж, өдөр бүр хамгийн сайнаараа ажиллахыг уриалж байна” гэж WFTV мэдээлэв.

Энэ нь зөвхөн үүгээр дуусахгүй; Офицерууд Оскартай урт хугацааны харилцаа тогтоох бодолтой байгаа байна. “Бид Оскартай холбоо тогтоохыг хүсч байна” гэж Дэвис хэлэв. “Бид түүнийг Цагдаагийн Атлетик лигт оруулахыг хүсч байгаа бөгөөд зөвхөн өнөөдрийн төдийгүй насан туршдаа зөвлөгчтэй болгохыг хүсч байна.”

Портилло офицеруудад талархсанаа фэйсбүүк хуудсандаа илэрхийлжээ. “Энэ бол түүний амьдралын хамгийн сайхан өдөр байсан” гэж Портилло бичжээ, WFTV. “Тэд үнэхээр онцгой хүмүүс бөгөөд би хийсэн бүх зүйлд нь талархаад барахгүй байна” гэж тэр хэлэв.

Дараа нь цагдаагийн хэлтэс офицеруудын Оскартай хийсэн өглөөний цайны сэтгэлд хоногшсон бичлэгийг фэйсбүүк дээр хуваалцжээ. Ийм гайхалтай цагдаа нар бас байдаг аа! Оскарын нүүрэнд инээмсэглэл тодруулсан офицеруудад баярлалаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button