Мэдээ

2-8 насны хүүхдүүдэд зориулж маш сонирхолтой, шинжлэхх ухаанч мэдлэг олгох зорилготой ‘Жаалхан’ номны зохиолч мундаг бүсгүй Э.Урангоо

Бидний эргэн тойронд сайн сайхан зүйл хийж, бусдад туслах чин сэтгэлтэй ухаалаг, хөдөлмөрч хүмүүс маш олон байдаг билээ. Манай сайтын хамт олон энэхүү бүтээлч хүмүүсээ дэмжиж, олон хүнд хүргэх зорилгоох өнөөдөр энэхүү ажилсаг бүсгүйг онцлон та бүхэндээ хүргэж байна.

Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулъя намайг Эрдэмбилэгийн Урангоо гэдэг. Би 2015 онд АШУҮИС-ийг төгссөн, мэдрэлийн эмч мэргэжилтэй. Өөрөө мэдрэлийн эмч болохоороо хүний тархи хэрхэн гайхалтай ажилладгийг, мөн хүүхдийн тархинд ямар их нөөц бололцоо чадавхи байдгийг бусад хүмүүсээс харьцангуй илүү мэднэ.

Тиймдээ ч хүүхдүүдээ багаас нь хөгжүүлье гэж нийгэмд болон эргэн тойрныхондоо уриалах гэж хичээдэг. Харин манай улсын хувьд хүүхдийг багаас нь хөгжих, суралцах боломжоор маш муу хангасан байдаг гэж дүгнэдэг. Би хүүгээ ой гарантай байхад нь хүүхдэдээ танин мэдэхүйн, шинжлэх ухааны номууд авч өгөх гээд хайгаад хайгаад олж чадаагүй. Тэгээд тэр үед хүүхдээ хөгжүүлэхийн тулд гараараа зураг зураад, мөн интернетээс төрөл бүрийн зураг өнгөтөөр хэвлээд, хэлж өгөхийг хүссэн мэдээллүүдээ үлгэр болгон ярьж өгдөг байсан.

Хүү маань 2 настай жоохн гэлтгүй тэр нарийн мэдээллүүдэд маш дуртай байдаг байсан, томрох тусмаа номонд илүү их дуртай болсон. Мөн үеийнхнээсээ үгийн сангаараа илүү байдаг, одоо хүү маань 4 настай, 8 настай ахтайгаа хамтдаа нар сарны тухай, ертөнцийн үүслийн талаар, агуу тэcpэлтийн онолын талаар мэтгэлцдэг.

Би тухайн үедээ найзууддаа зөндөө их уриалдаг байсан “Хүүхдүүддээ багаас нь зааж сургаарай, бидэнд хүүхдүүдээ багаас нь шинжлэх ухаанд дуртай болгох боломж бий шүү, хүн мэддэг юмандаа илүү дуртай, дуртай юмаа илүү их мэдэхийг хичээдэг юм. Бага дээр нь шинжлэх ухааны суурь ойлголтуудыг тоглоомын ба үлгэрийн аргаар өгчихвөл сургуульд орсон хойноо шинжлэх ухааныг нарийвчлан үзэж эхлэх үедээ мэдэхгүйн зовлонгүй байна, өмнө нь аль хэдийн мэддэг болчихсон зүйлсээ илүү л дуртай сурна, нэг үгээр хэлбэл багаасаа мэддэг байсан зүйлээсээ айж халшрахгүй гэсэн үг, бид нар шиг зовж халширч, автоматаар цээжилж сурахгүй байх боломж байна” гэж их хэлдэг байсан.

Эргэн тойрныхон маань эхэндээ хүлээж авч чаддаггүй байсан ч тууштай хэлсний дүнд хүлээж авдаг, дэмждэг болсон ч ихэнх нь завгүй ажилтай эсвэл өөрөө хүүхдэдээ юу заахаа мэдэхгүйн улмаас хүүхдэдээ багаас нь чам шиг шинжлэх ухаан, танин мэдэхүй зааж өгч чадахгүй байна гэцгээдэг байсан. Тэгэхэд л тэр завгүй ээж, аавуудад туслахыг маш их хүссэн. Би тэдэнд тусалчихвал хүүхдүүдийнх нь ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийчих гээд байдаг.

Би ганцаараа хүүхдээ хөгжүүлээд явж болно л доо, тэглээ гээд яах юм, тэдгээр завгүй ээж, аавуудын хүүхдүүд чинь миний хүүгийн ирээдүйн амьралынх нь нийгэм нь болцгооно, хүүгээ сайхан хөгжсөн нийгэмд амьдруулахыг хүсч байгаа л бол ганцааранг нь хөгжүүлэх биш бүгдийг нь хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ингээд удаан бодсоны эцэст хүүдээ ярьж өгдөг байсан үлгэр, адал явдлуудаа нэгтгээд илүү цэцгтэй, илүү сонирхолтой байдлаар 2-8 насныханд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном болгоод гаргачихъя гэдэг санаа орж ирсэн.

Би өөрийнхөө мэддэгийг үсрээд л эргэн тойрныхоо 10 ээжид хэлж өгч чадна, 10 ээжийн цаана үсрээд 30 хүүхэд байна. Хэрвээ ном хэвлүүлчихвэл авч уншиж байгаа мянга, мянган эцэг, эх, хүүхдүүдэд мэдлэг түгээх боложмтой юм байна гэж харсан. Дээрээс нь дэлхий тэр аяараа хүүхдийн амьдралын эхний 5 жил хамгийн чухал гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн, боловсролын системдээ үүнийг тусгачихсан байхад манайх л одоо болтол аль дээр үеийнхээрээ хэвээрээ байдаг, хувийн сургууль, цэцэрлэгүүд үүнийг олоод харчихсан улсын сургууль, цэцэрлэгүүдээс эхнээсээ хол тасраад эхэлчихсэн байдаг, гэтэл нийт ард иргэдийн хүүхдүүд хоцрогдмол улсын системээрээ сурсаар, халширсаар л байгаа шүү дээ, тэгэхээр угаасаа бидэнд багаас нь хүүхдээ хөгжүүлэх хэрэгцээ бол хоолойн дээр тулаад ирчихсэн байгаа юм.

Хамгийн гол нь амархан аргаар мэдлэг түгээгээд байгаа юм, хүүхдүүд болон томчууд зовохгүйгээр харин ч эсрэгээрээ сонирхолтой аргаар мэдлэг олж авч чадаж байгаад л манай “Жаалхан” цувралын үнэ цэнэ оршиж байгаа юм.

Манай номын онцлогууд:

-Шинжлэх ухаанч үлгэртэй. Шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээллийг үлгэрийн адал явдлаар дүрсэлсэн учир хүүхдүүд илүү сонирхолтойгоор шинэ мэдлэгийг олж авах болно.

-Аав, ээжүүдэд болон өөрсдөө уншдаг болчихсон том хүүхдүүдэд зориулсан тайлбар бүхий хэсэгтэй.

-Монголд зарагддаг ихэнх шинжлэх ухааны номнууд нь сургуулийн сурагчдад зориулагдсан байдаг. Эдгээр ном нь цэцэрлэгийн насныханд ахадсан дотроо хэтэрхий их хэмжээний, хүнд хэллэг бүхий мэдээлэлтэй байдаг. Maнай ном нь үлгэр байдлаар бичигдсэн тул бага насны хүүхэд ойлгоход хялбар юм.

-Maнай үлгэрийг орой бүр уншиж өгсөнөөр та хүүхдээ багаас нь шинжлэх ухаанд дуртай болгох суурийг тавьж өгнө гэсэн үг юм. Бидний багадаа унтахынхаа өмнө аав, ээжээрээ уншуулдаг байсан “Өнхрүүш”, “Алтан загас” гэх мэт үлгэрүүдийг бид олон жилийн дараа ярих үед үйл явдлыг нь ном уншихгүйгээр сайн санаж байдаг шүү дээ. Тэгвэл бага балчир насны энэ гайхалтай ой тогтоолтын энэ чадварыг нь яагаад шинжлэх ухаанд дуртай болгохдоо ашиглаж болохгүй гэж. Орой бүр яриулж өссөн үлгэрийнхээ ачаар хүүхэд тань физикт, одон оронд, химид дурлах боломжтой юм.

Материал нь бат бөх, балчир хүүхдийн гарын ая сайн даадаг. Урагдахгүй, норохгүй тул хүүхэд удаан хэрэглэнэ. Одоогоор бэлэн xyдалдаалarдаж байгаа цувралууд:

#1. ЖААЛХАН сансар

#2. Oгторгуйгаар аялсан нь

#3. ЖААЛХАН Юрийн ба Цэрдийн галаваар аялсан нь

#4. ЖААЛХАН эх дэлхийн түүхтэй танилцсан нь

Сүүлийн цуврал дээр маань:

Сансар огторгуй хэрхэн үүссэн бэ?, Эх дэлхий маань яаж бий болсон, тивүүд одоо байгаа шигээ байсан уу? , Мөстлөгийн үед юу болсон бэ? , Галав юүлэлтүүдэд юу болсон бэ? Зэрэг бяцханууд төдийгүй томчуудын маань хүртэл мэдэхийг хүсдэг олон сонирхолтой асуултуудад хариулж чадах адал явдлуудаар аялуулах болно.

Бас сонирхуулж хэлэхэд нөгөө нэрийг нь ч сонсоход сүрдэм физик, хими, квант физик дээр яриад байдаг ертөнц үүссэн агуу тэсрэлтийн онолын талаар хүртэл маш энгийн байдлаар тайлбарлаж оруулсан байгаа. Багаасаа энгийн байдлаар ойлгочихсон хүүхэд том болоод хичээлээр нь нарийсгаж үзэх үед шантрахгүй, халшрахгүй харин ч сонирхон сонирхон, дурлан хичээлээ үзэх болно шүү дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button