Болсон Явдал

Америкт амьдардаг монгол залуу мах хатааж борц болгодог машин бүтээж олон залуус түүнээс санаа авчээ

Америкт амьдардаг нэгэн залуу энгийн бөгөөд тун хялбар аргаар мах хатаан борцлох сонирхолтой арга бүтээснээ олон нийтийн цахим сайтаар түгээжээ.

Түүний хувьд энэхүү энгийн төхөөрөмжөө энгийн хайрцаг болон сэнс ашиглан бүтээсэн байна. Тэрбээр энэ талаараа бичихдээ,

“Борцонд дуртай ч АНУ-д тэр болгон олдохгүй тул борц хийдэг машинархуу юм хийчихлээ. Үхрийн мах 4-5 хоногт борц болж байна. Чимээ байхгүй, тог бараг идэхгүй, авсаархан шийдэл боллоо, Borts Maker гээд нэр өгчихлөө. Амт бол яг л борц гэж хүмүүс магтав. Борцтой цай хийгээд сууж байна даа” хэмээн бичсэн байв.

Хүни нутагт Монгол орноо, Монгол хоолоо санах юутай хэцүү

Гэсэн хэдий ч Монгол хүн аргатай гэдэг дээ. Юмханаар юм хийх агуу Монгол хүний ухааныг яалтай билээ. Түүний хийснээр үлгэр дуурайлал авч хийсэн өөр Монгол залуус ч байсан юм.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа: ‘Уухай! BORTS MAKER төслөөс санаа авч Америкад нэгэн хос өөрсдөө Borts Maker гэртээ хийж, борцтой цайгаа уужээ. Walmart-с тасалгааны сэнс авч хийсэн гэнэ. 4-5 хоног борцлоод цай хийхэд яг л болж байна гэдгээ баярласан сэтгэгдлийн хамт энэ зурагнуудтай илгээжээ.’ хэмээн бичжээ.

Монгол хүн хаана ч амьдарчихна гэдэг үгийн утга энд л гарч байна даа

Харь нутагт эх орноо, ижий ааваа санагалзан суугаа Монголчууд минь бас санаа авч борцоо хийгээд хийцтэй цайгаа хийж уугаарай. Дархлаагаа сайн дэмждэг юм шүү.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button