Болсон Явдал

22 настай энэ залуу 18 настайдаа анхны байшингаа худалдан авч, 21 настайдаа хоёр дахь ажлаа хийн, мөнгөө цуглуулахын тулд эцэг эхтэйгээ хамт амьдарсан. Тэрээр 30 насандаа 10 үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсчээ.

22 настай Жош Паррот 18 настайдаа анхны байшингаа худалдан авч, 21 настайдаа хоёр дахь ажлаа хийн, мөнгөө цуглуулахын тулд эцэг эхтэйгээ хамт амьдарсан. Тэрээр 30 насандаа 10 үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсчээ.

Стокпорт хотын нэгэн залуу байрны эзэн, оюутан залуус багахан хүчин чармайлт гаргаад өөрийн гэсэн байшинтай болж чадна гэдгийг хэлэхийг хүсчээ.  22 настай Жош Парротт сургуулийнхаа хичээлийнхаа хажуугаар ажиллаж байсан ба хоёр ажлынхаа цалингаар 19 настайдаа анхны байшингаа худалдаж авчээ.

Тэрээр эцэг эхдээ түрээс төлж, 21 настайдаа хоёр дахь удаагаа 140,000 фунт стерлингийн байшин худалдаж авахдаа 115,000 фунт стерлингээр байшингаа түрээслүүлжээ. Жош 20 мянган фунт стерлинг зарцуулж уг байшинг засаж, мөн мөнгөө хэмнэн өөрөө ажлынхаа хажуугаар зассан юм.  Тэр удахгүй байшиндаа нүүж орохоор төлөвлөж байгаа бөгөөд түрээслүүлэх гуравдахь байшингаа хайж эхэлжээ.

Залуу бизнесмэн 10 үл хөдлөх хөрөнгөтэй болж, 30 насандаа есөн байраа түрээслүүлэхийг зорьж байгаа аж. Жош ч мөн адил үүнийг хийхийг хүсч буй залууст зөвлөгөө өгөв. “Миний насны хүмүүс байшин худалдаж авах боломжгүй гэсэн юм байхгүй”. Би зүгээр л илүү дутуу зүйлсд мөнгө зарцуулдаггүй. Би хувцас, шoyдах гэх мэт зүйлст огтоосооо мөнгө зарцуулдаггүй ба найзууд минь хааяа намайг уйтгартай ч гэж хэлэх тохиолдол бий.

“Үл хөдлөх хөрөнгийн агентлагт ажиллах нь залуу хүмүүсийн хувьд маш сайн ажил бөгөөд ямар ч ур чадвар шаарддаггүй.” Жош 2015 онд үл хөдлөх хөрөнгийн агентлагт ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ажлын туршлага хуримтлуулж эхэлсэн бөгөөд хажуугаар нь эцэг эхийнхээ слесарийн компанид цэвэрлэгээ хийдэг байжээ. 2020 онд түүний орлого 30,000 фунт стерлинг болж, Манчестер дахь хоёр дахь байшингаа 150,000 фунт стерлингээр худалдаж авчээ. “Би 30 насандаа илүү тайван амьрахыг хүсэж байна. Өөрийн хүссэн зүйлсээ хийн, аялж, магадгүй  гэр бүлтэйгээ  хангалттай цагийг өнгөрөөх ч юм уу тийм л зүйл хүсч байна гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button