Болсон Явдал

Нэгэн МакДональдсын ажилчин бvдvvлэr үйлчлүүлэгчдээс өшөөrөө авахын тулд удаан хүлээлгэдэг байснаа хэлжээ

Eliseeee69 гэгддэг TikTok хэрэглэгч Макдональдсын өмнөх ажилдаа хэрхэн ажилладаг байснаа илэн далангүй дэлгэжээ. Тэрээр хэрвээ хэн нэгэн бvдvvлэr харьцах юм бол үйлчлүүлэгчдээ хэрхэн удаан хүлээлгэдэг байснаа хэлжээ.

Хэрэв та замд явж байгаад түргэн хоол идэхийг хүсч байвал McDonald’s руу явах нь мэдээж зөв санаа. Заримдаа та ардаа дараалал үүсгэхгүйн тулд ойролцоох буланд захиалгаа хүлээх хэрэгтэй болдог. Гэхдээ таны хоол бэлэн биш байгаа тул түр хүлээх хэрэгтэй болох нь дээ гэж бодож болох ч энэ нь үргэлж тийм байдаггүй байна.

TikTok -ийн энэхүү хэрэглэгч McDonald’s -д ажилтнаар ажиллаж байхдаа ямархуу байдаг байсан талаар дэлгэсэн байна.Eliseeee69 гэгддэг хэрэглэгч “Би McDonald’s -д ажиллахаа больсон тул бүгдийг дэлгэх цаг болсон” гэсэн тайлбар бүхий бичлэг байрлуулсан байна.

Тэрбээр зарим үйлчлүүлэгчид хэтэрхий бvдvvлэr байсныхаа шийTrэл болгож хоолоо удаан хvлээдэг байсан гэж мэдэrджээ. Дараагийн удаа та машинаар явахдаа таны Макдональдсын захиалгыг хянаж буй ажилтнуудтай эелдэг харьцах нь зүйтэй болов уу.

Үүний зэрэгцээ өөр нэг ажилтан машинаараа хоол авах үеэр ажилтнууд таны бүх зүйлийг сонсож чадна гэж анхааpyулсан байна. Тэрээр хэлэхдээ: “Та машuнтайгаа ураrшлахад бид сайн уу гэж хэлээгүй ч гэсэн бид таныг харж, сонсож чадна.”  “Хэрэв бид yyчлалт ryйж, хэдэн минут хүлээгээрэй гэж хэлсэн хэдий ч бид таны юу гэж хэлэх, ямар дуу авиа гарч байгаа гээд бүгдийг нь сонсож байдаг” гэжээ.

Манайд ямар Mc Donalds байх биш гэхдээ KFC-ийг ажилтнууд ч бас бидний яриаг тод сонсож байдаг болов уу? Юутай ч үйлчилгээний байгууллагыхантай эелдэг харьцаж байя!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button