Болсон Явдал

Тагтаа тэжээж түүндээ жилдээ 4500 долларыг зарцуулдаг эмэгтэй – Арай л даварцан тагтаа юу?

Линкольншир мужийн 23 настай Мегги Жонсон гурван тагтааг аварч, одоо тэднийгtt зуrаалуулж, унтлагын өрөө хүртэл гаргаж өгсөн байна. “Тагтаад дурласан” эмэгтэй жилдээ 4500 долларыг тэдэнд зарцуулдаг ба тэдэнд гоёмсог хувцас, гэр гэх мэт зүйлс авч өгдөг байна.

Линкольншир мужийн 23 настай Мегги Жонсон гэх эмэгтэй Скай, Муус гэх хоёр тагтааг хаяrдсан байхад нь олж, аварсан юм. Залуу эмэгтэй тэднийг зургаан долоо хоногийн турш хооллож, арчилсан ба тэд ч эмэгтэйд маш сайн ханддаг болжээ.

Одоо тагтаанууд төрсөн өдрийн бэлэг, зөөлөн тоглоом, тусгайлан тохижуулсан гэрт “тансаг амьдралаар” амьдарч байна. Гэвч зарим хүмүүс түүний тагтааг нь нисдэг харх гэх мэтээр муулан хэлдэгч Мегги тагтаануудыг сайн найз нь гэдэгт итгэдэг нэгэн.

Мегги:  “Тэд бараг л  загвар өмсөгч шиг байдаг бөгөөд 17 орчим хувцастай, хувцасны шүүгээтэй бөгөөд тус бүр нь 25-30 долларын үнэтэй. Мөн тэдэнтэй хамт цэцэрлэгт хүрээлэнд зугаалдаг ба тэд нисэн явах гэж хэзээ ч оролдож байгаагүй, харин ч миний мөрөн дээр суун явах дуртай гэжээ.

Би тэднийг асарч эхэлсэн өдрийг төрсөн өдөр болгоныг нь тэмдэглэдэг болсон.  Зэрлэг тагтаа ихэвчлэн ердөө хоёрхон жил амьдардаг боловч асаргаанд байж тордуулж чадвал 15 нас хүрч чадна.  Мегги тагтаануудаа аль болох удаан амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ асардаг байна.

Энэхүү эмэгтэй тагтаануудтай үнэхээр их хайртай бөгөөд найз залуутай болохоос илүү тагтаануудтайгаа цагийг хамт өнгөрөөх нь хавь илүү гэж боддог байна. “Тэд маш өвөрмөц бяцхан шувууд” гэж хүртэл хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button