Нэг гэр бүлийн 3 гишүүн Дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг бахархалтайгаар өндөрт өргсөнд гүн талархал илэрхийлэе
ОХУ-ын нийслэлд 7 өдөр үргэлжилсэн Армийн боксын ДАШТ-ий алтан медалийн төлөөх тулаанд (2021.09.25) Монголын армиас гэр бүлийн хос хүч, ур чадвараа сорьж хоёул мөнгөн медалийн эзэд болсон байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, түүний нөхөр ОУХМ Х.Энх-Амар эрэгтэйчүүдийн 56 кг-д Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.
Харин Х.Энх-Амарын дүү ОУХМ Х.Энхмандах тус тэмцээнээс хүрэл медаль хүртэснээр Монголын боксын түүхэнд нэг гэр бүлийн 3 хүн Армийн ДАШТ-ий медальтан болжээ.
Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь Х.Энх-Амар /нөхөр/, Т.Болортуул /эхнэр/, Х.Энхмандах /дүү/ гэсэн нэг гэр бүлийн боксчид Армийн ДАШТ-ий медалийн эзэд болжээ.
Нэг гэр бүлийн 3 гишүүн Дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг бахархалтайгаар өндөрт өргсөнд гүн талархал илэрхийлэе. Монгол түмэн та бүхнээр бахархаж байна.
ОУХМ Т.Болортуул Оросын тамирчныг ялсан торгон агшин