Болсон Явдал

Хэрвээ ийм такситай залуу тааралдвал та эргэлзэлгүй сууж Монгол залуугаа дэмжээрэй

Өнөөдөр Их дэлгүүрийн урдаас такси барих гээд зогсож байлаа. Бүр такси зогсдоггүй шүү. Тэгсэн энэ залуу (дугуйн такситай- гэхдээ юу гэдгийг нь сайн мэдэхгүй) ирж зогсоод суучих гэнэ. Би чинь тэр хооронд (Хятадууд л нэг ийм юм унаад яваад байдаг юм, гэлээ ч Монголд ийм юм харагдаагүй. Хүмүүс намайг юу гэж бодох бол гээд их л юм бодлоо).

Тэгээд юу гэх учраа олохгүй “Бороо орвол яах юм? гэсэн “өнөөдөр бороо орохгүй ээ” л гэж байна. Яг тэр үед ярилцахдаа биднээс арай “ялгаатай” гэдгийг нь анзаарлаа. Тэгж байтал харин “Чи намайг ингэж ярьдаг болохоор суухгүй байгаа юм уу?

Суугаад л үз, таалагдахгүй байвал буучхаж болно” гэхээр нь “Хэнд ямар харагдах нь хамаагүй, хэн юу гэж бодох нь ч хамаагүй, хүрэх газраа хурдан очиж л байвал” гээд суулаа. Тэгсэн бүр харин ч сайхан салхи сэвэлзээд, түгжрэлийн дундуур нь гараад хурдхан ирчихсэн. Тэгээд дотроо ” Яанаа надад бэлэн мөнгө байхгүй, шилжүүлж барах байгаа даа ухааны юм бодож байтал.

Данс руу хийвэл энэ гээд дугуйныхаа урд үрүүл дээрээс дансаа, нэрээ бичээд зүүчхэж. Тэгээд дотроо ” За нээрээ юун ч хэрэггүй юм боддог юм, хэл ярианы бэрхшээлтэй байлаа гээд тэнэг гэсэн үг биш шүү дээ л гэж бодлоо.

Яг үнэнийг хэлэхэд бид гудманд явж байгаа зүгээр л биднээс жаахан ялгаатай хүмүүсээс зугтах нь холгүй хол явдаг. Уг нь бол харин ч тэдэнтэй зүгээр л хүн гэдэг утгаар нь харьцах ёстой юм байгаа юм.

Ялгаатай байлаа гээд өөртөө ryтарч зүгээр суугаагүй, амьдралын төлөө зүтгэж байгаа залуугаар бахархав, бас хэрвээ энд тэнд ийм такситай тааралдвал эргэлзэх хэрэггүй шууд суугаарай. Гоё байсан

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button