Болсон Явдал

Бяцхан охин “Миний аав дандаа худлаа хэлдэг” гэсэн зохион бичлэг бичжээ. Учир нь аав хүн …

Эцэг эхчүүд бүгдээрээ л хүүхдээ өсгөх үүрэгтэй, ингэснээр тэд өсөж том болохдоо дэлхий ертөнцөд, амьдралд ороход бэлтгэгдэж ээж ааваасаа үлдгэр дуурайлал авч, ямархуу хүн болох вэ гэдэг нь эцэг эхчүүд шууд хамааралтай байдаг.

Ямар ч эцэг эх хүүхдийнхээ хүслийг биелүүлэхийг хүсдэг бөгөөд хүүхдийнхээ хэрэгцээг үргэлж тэргүүнд тавьдаг нь худал биш. Харин энэ аав зоBлон зүдrүүрээ өөртөө хадгалж, охидынхоо нүүрэнд инээмсэглэл тодруулахын тулд өдөр бүр золuос rаргадаг байна.

Энэхүү сэтгэл татам бичлэгэнд бяцхан охины хувьд аав нь ямар үнэ цэнэтэй болохыг “Миний аавын түүх” нэртэй бичлэгээр өгүүлдэг байна. Охины хувьд аав нь бол түүний ертөнц, супер баатар, гэхдээ нэгэн өдөр тэр аавыгаа жинхэнэ хэн бэ гэдгийг олж мэдсэн тухай гардаг.

Эцэг эхчүүд хүүхдээ хүнд хэцүү үед нь үргэлж тэдэн дээр ирж байхыг хүсдэг, харин энэ аав бяцхан охиндоо өөрийнхөө зоBлонг хэзээ ч харуулдаггүй. Охиныхоо санааг зовоохыг огтхон ч хүсдэггүй.

Хүүхдүүдээ асран халамжлах нь эцэг эхийн үүрэг бөгөөд тэдний хувийн онцлог, хэн болж төлөвших, аюулгүй орон зайг бий болгохын тулд бүхнээ зориулах, тэр хайрыг та энэ түүхээс мэдэж болно. Хүүхдүүд хэрхэн өсөж торниж байгаа нь тэднийг хэрхэн хүмүүжүүлж, эцэг эхийнхээ дүрийг сурч мэдсэн амьдралын сургамжийнхаа хамт суулгаж өгдгийн тусгал юм.

Эцэг эхийн хайрыг зүйрлэхийн мөн хэмжихийн аргагүй гэдгийг та мэдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Энэ бяцхан охин аавдаа талархаж байгаагаа зүpх сэтrэлээ шаpxлуулсан эсээ хэлбэрээр илэрхийлж байгааг та доорх бичлэгээс үзээрэй.

Уг бичлэг дээрх охины бичсэн захидлыг орчуулан орууллаа:

Миний аав энэ хорвоогийн хамгийн сайхан аав. Миний аав хамгийн царайлаг, ухаалаг, бүтээлч, өглөгч, сайхан сэтгэлтэй. Тэр миний СУПЕРМЭН. Аав маань намайг онц сураасай гэж хүсдэг. Аав маань ийм гайхалтай хүн гэхдээ тэр ХУДЛАА хэлдэг.

Тэр ажилтай гэж худлаа хэлдэг. Тэр бас мөнгөтэй гэж худлаа хэлдэг. Бас ерөөсөө ядрахгүй байна гэж худлаа хэлдэг. Миний аав өлсөхгүй байна гэж худлаа хэлдэг бас бидэнд бүх зүйл байгаа гэж худлаа хэлдэг. Тэр бас өөрийгөө жаргалтай байна ч гэж худлаа хэлдэг. ААВ МААНЬ НАДААС БОЛЖ ХУДЛАА ХЭЛДЭГ.

ХАЙРТАЙ ШҮҮ ААВАА!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button