Болсон Явдал

Нэгэн эр эхнэрийнхээ хумсны модель болсон нь цахим орчинг шуугиулаад байна

Наоми Мари гэх эмэгтэй өөрийн нөхөр Ксавье-ийнхээ хумсыг ашиглан хумс будах ур чадвараа сайжруулах дадлага хийж эхэлсэн байна. Тэдний хэрхэн бие биенээ дэмжиж буй нь олны хайрыг хүргээд байгаа аж.

Хайр дурлалын харилцаанд хайртай хүнийхээ төлөө хамт ажиллах, дэмжлэг үзүүлэх нь маш чухал ач холбогдолтой байдаг. Наоми Мари хумсныхаа бизнесийг эхлүүлэхийг хичээж байгаа тул нөхөр нь түүнийг бүх талаар нь дэмжихийг хүссэн байна.

“Надад дадлага хийх олон хүн байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа болохоор намайг түүн дээр дадлага хийхийг зөвшөөрсөн.” энэ нт үнэхээр хайр хүрэм байсан. Намайг дэмжиж байгаад би маш их баяртай байсан.

Эр хүн ийм л байх хэрэгтэй гэх мэтчлэн хүмүүс маш ам сайтай байсан бөгөөд цахим орчинд олон эмэгтэйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээгээл байгаа юм. Эрэгтэй гээд үл тоох биш бүхий л талаараа эхнэрээ дэмжиж байгаа нь гайхалтай байна гэцгээв.

Түүнийг өнгөрсөн сард энэ талаараа Инстаграм дээр 39,800 дагагчтайгаа хуваалцах үед шүтэн бишрэгч нар нь үнэхээр сайшаалтай хүлээж авсан нь энэ юм. “Энэ бол хайр!” гэсэн сэтгэгдэл их байсан аж.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button