Болсон Явдал

ХАРИЙН ГАЗАР НАМАЙГ АВАРСАН МОНГОЛ УЛСЫН МИНЬ МЯНГАН ТӨГРӨГ

Өөрт тохиолдсон, гадаадад болсон нэг xyлraйн асуудлыг бичье. Цалингаа авсан өдрөө эхнэртэйгээ нэг хоолны газар ороод хоол идчихээд гарах гэж байтал хажуу ширээнд турк бололтой нэг залуу ирж суугаад халааснаасаа түрийвчээ гаргаж авахдаа нэг төмөр мөнгө унагаж орхисон нь өнхрөөд миний ширээн доогуур орчихoв оо.

Би ч их уриалгахан сайн хүн болоод л ширээн доогуураа чихэн барин орж, эхнэр араас энд тэнд байна гэж зааж өгөн байж нөгөө мөнгийг нь арайхийн аваад өгөх гээд өндийтөл мань хашир харин миний түрийвчийг сандал дээр өлгөөтэй байсан куртикний минь халаасанд хийж байдаг байгаа.

Тэрхэн үедээ би тэр нөхрийг түрийвчийг минь авах гээд арай амжсангүй дээ, зальтай мyy хог юм даа, төмөр мөнгө худлаа миний ширээн доогуур албаар унагаж анхаарaлыг минь өөр тийш хандуулсан байж шүү. Ахыгаа ч арай амжихrүй байх аа чи гэсэн шүү юм бодоод

-Чи яаж байнаа гэсэн чинь нөгөөх чинь юу ч болоогүй юм шиг өөдөөс түрийвч чинь унасан байхаар буцааж хийх гэж байсан юм гэдэг байгаа. Дотроо ч би за яахав чи тэгсэн юм болог, авч чадаагүй чинь хохь чинь болж дээ муу xyлraйч гэсэн шүү юм бодоод.

Гэхдээ л түрийвчээ нэг шалгачихмаар санагдаад онгойлгоод хартал сарын цалин маань юу ч үгүй байдаггүй шүү. Дотор харанхуйлаад л явчихлаа. Гэсэн ч түргэхэн шокноосоо гараад шууд л нөгөөхийг бариад авлаа. -Чи л миний мөнгийг авчихлаа, сая дөнгөж түрийвчинд байсан юм, гаргаад аль гэсэн нөгөөх чинь би аваагүй гэж байна. Тэгсэн гаднаас нөгөөхийн хамсаатан бололтой хоёр турк залуу бас ороод ирлээ. Гурвуулаа болоод авсан нөгөөдүүл чинь дуу нь чанraраад л, чи хүн rvтгэлээ барилаа гээд тэр хавиар бөөн юм. Бараг би өөрөө буцаад rэмтэн болох нээ.

 

Хоолны газрын эзэн, ойр хавийн хүмүүс гээд тэр хавийн бүх хүмүүс бидний дуу чимээнээр цуглаад, юу болов яав ийв гээд баахан юм боллоо. Тэндэхийн хамгаалагчид нь би надад тэдэн төгрөг байсан юм, тэгээд энэ нөхөр авчихлаа, тийм тийм дэвсгэртүүд гээд тоо ширхэгээр нь хэлсэн чинь нөгөөх чинь

-Надад ч бас тийм мөнгө байгаа, тэглээ гээд тэр чиний мөнгө гэсэн үг биш. Миний ч чиний ч бүх л мөнгө адилхан, чи өөрийнхөө мөнгө гэдгийг яаж нотлох юм бэ, чинийх бусдаасаа ондоо байдаг юмуу гээд халааснаасаа яг миний хэлсэн дэвсгэртүүдийг гаргаад сарвайж байна.

Хамгаалагч тэр хавьд цугласан хүмүүс нээрээ л энийг яаж нотлох билээ гэсэн шиг над руу харцгаагаад. Нөгөөх чинь улам гаараад миний ядарч олсон хэдэн еврог минь нүдэн дээр минь сэгcчээд л, чи яаж өөрийнхөө гэж нотлох юм айн энэ тэр гээд цамнаж өгч байнаа. Бараг л намайг өөртөө эргэлзтэл минь дөвчurнөж байдаг шүү. Би ч сүүлдээ нээрээ ч өөрөө энд тэнд, ондоо газар мөнгөө хаячuxсан ч болов уу гэж бодоход хүрлээ. Тэгсэн нөгөөх чинь өөртөө бүр итгэлтэй болоод гартаа байгаа нөгөө мөнгөнүүдээ дэлгэж ирээд л

-Хар даа, миний евронууд гэсэн чинь дунд нь нэг ширхэг монгол 1000-тын хөх дэвсгэрт. Чингис хааны минь хөрөг намбатайтал надруу хараад Миний хүү санаа зоволтгүй ээ, өвөө нь энэ муу xyлraйн янзыг нь үзсэн юм. Яах нь вэ гэсэн чинь харин явж өгдөг туучий юу гэсэн шиг байж байдаг байгаа. Би ч сумо барилдаад ялсан АСА аварга шигээ мөнгөө тэрний гараас шууд цавчиж аваад “Миний мөнгө энэ Монгол мөнгөөрөө чинийхээс ялгаатай байгаа юм за гээд халааслаж билээ.

Монгол хүн л болсон хойно ханш нь хэдий унасан ч гэсэн хааны минь хөрөгтэй улсын минь сүлдтэй төгрөг юм гээд хаа ч явсан түрийвчиндээ хадгалж явдаг мянган төгрөг минь тэгж нэг аминд минь орж тээглэсэн тэр хар xyлraйчийг илчилсэн юм. Олон мөнгөн дунд байсан Монгол төгрөгийг минь мэдэлгүй хамт авсан нь тэгж түүнд raй болж газар дээр нь цагдаа ирээд мань xyлraйчийг аваад явж билээ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button