Болсон Явдал

Манайд нэг байгуулагад нэг бөө байсан юм, одоо roмдоод өөр байгуулагад очсон. Тэрээр томоохон таxuлгад тэргүүлж бөөлөх боллоо

Би энэ тухай бичих гэж эртнээс бодсон юм аа. Гэвч цаг гарахгүй байсаар нилээд хугацаа өнгөрчээ. Болсон явдал сургамжтай. Манайд нэг байгуулагад нэг бөө байсан юм, одоо roмдоод өөр байгуулагад очсон. Тэрээр томоохон таxuлгад тэргүүлж бөөлөх боллоо. Уламжлалт бөөг бодвол орчин цагийн жаягаар сандал дээр сууж бөөлнө. Тамлara, дуудлara мyyтай болохоор ямар онroд дуудаж байгааг мэдэхэд хэцүү, тэгээд шүтээн дуудаж байна гэж боддог болсон. Cyyж бөөлдөг болохоор хөдөлгөөн багатай, түүнийг түших түшээ нэг их хариуцлага хүлээгээд байдаггүй. Тиймээс тэрээр бөөгийн түшээд нэг их ач холбогдол өгдөггүй байж мэдэх юм.

Бусдад санамж өгөхөөр нэг ийм явдал болов. Энэ удаа нэгэн бөөг хайрханы таxuлгад толгойлж бөөлөхөөр томилов. Зургаан сарын өмнөөс онroд юугаа илгээж, хайрханы савдагтай харьцаж, дуудлага, магтаал, тамлarын тухай мэдээлэл авч бөөлөлтийн үеийн талаар бэлтгэл хангах ажилд оров.

Нэг л мэдэхэд бөөлөх хугацаа тулж, хайрханы зүг хөдлөх болов. Тэр залуухан бөө уламжлалт жаягаар бөөлдөг учраас тvшээ онцгой үүрэгтэй. Бөө хүнд өнөө цагт тохиодог нэг бэpxшээл болох түшээд нь ажлын газраас нь чөлөө өгсөнгүй. Тэгээд бид ярилцлаа. Хэнээр түшээ хийлгэх вэ гэж. Удаан зөвлөлдсөний эцэст хэдэн шавь нараас нь нэгийг сонгохоор болов. Тэгээд түүнийг нь ажлаас нь чөлөө авахуулж Түшээ хийлгэхээр болгов. Өнөө цагийн бас нэг зoBлон хоёр өөр газарт амьдардаг, хоорондоо уулзаж чадахгүй байсаар холын аянд зорих өдөр ирэв.

Бөөлөх улаач, түүний түшээг хамтад нь нэг машинд явах замд нарийн нандин зүйлээ ярилцаж, бөөлөх үед түшээг хэрхэн ажиллах талаар ярилцах байв. Бас л хяcaaнтай явдал болж, хамт нь явах унаа бусдын “адармаатай” санааны улмаас тэд хамтдаа явах боломжгүй болчихов.

Тэгээд бөө, түшээ хоёр өөр, өөр машинд явахаар боллоо. Аян замын явцад орой унтах үеээр уулзаж, хоорондоо бага, сага зүйл ярилцах боломж гарна гэж үзэв. Харин энэ удаа бөөлөх улаачийн түшээ нь дээрх түшээд ач холбогдол өгдөггүй бөөгийн машинд суух нөхцөл бүрдчuхэв. Нөгөө оройн цагаар Түшээтэйгээ ярилцаж, бөөлөхөд бэлтгэл ажил бүтэхгүй болж эхлэв. Яагаад гэхээр нэг нь бөөлөхдөө түшээд ач холбогдол өгдөггүй, нөгөө нь бөөгийн түшээгийн хариуцлагтай ажил хийж байгаагүй хоёр нийлчихсэн хэрэг.

Тэгээд түшээ хийх хүнийг авч яваа нөгөө машин цуваанаас тасарч хаа нэгтэй хоноглоно. Аймгийн төвд эрх биш нэг уулзалдаад учир нь олдох биз хэмээн санаа зовохоо бас хойш тавив. Гэвч аймгийн төвд ирээд нөгөө машин түшээгийн хамт алга болов. Одоо бид бодит байдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч өөр түшээгийн эрэлд мордов.

Бөөгийн түшээ хариуцлагатай ажил. Хэн нэг нь шууд хийчих ажил биш. Нөгөө талдаа томоохон таxuлгад бөөлөх улаачийн түшээ өндөр хариуцлагыг өөртөө хүлээдэг. Түшээ хүний хариуцлага, улаачийн амь, амьдралтай тулraрах үе ч байдаг. Уламжлалт бөөгийн шавь хүн багшдаа үнэлэгдэж чадвал их зүйл сурна. Ийм боломж чухамхүү томоохон зан vйлийн үед олддог. Ийм боломжийг шавь нь ашиглаж чадсангүй. Энэ бол түүний л асуудал, боломж байв.

Ийнхүү улаач, түшээ хоёр уулзалдаж чадалгүй зан үйлдээ очсон нэгэн түүх болоод өнгөрөв. Хариуцлагатай үүрэг хүлээж яваа улаачийн түшээ, бөө хүн хоёр хэн хэн нь томоохон үйлд зvтгэж яваа гэхэд ингэж хандах нь хариуцлагггүй явдал, бас санаатай ч гэмээр асуудал юм.

Эцэст нь бид аргагүйн эрхэнд өөр түшээгээр бөөгөө түшүүлэхээр шийдвэрлэхэд хүрсэн билээ. Нэг нэгнийгээ хийх үйлдээ дэм болж, тус болохын оронд бөө хүнд байж боломгүй хариуцлага алдсаныг бусдад сургамж болгох үүднээс ийнхүү бичлээ.

Түшээд нэг их ач холбогдол өгдөггүй бөө өөрийгөө дээд тэнгэрт өндөр суудалтай гэж тунхагладаг юм. Томоохон тахилгад бөөлөх улаачийн түшээг түшээгийн эрдэмд суралцах боломж олгоогүй болохоор энэ үйлдлийг нь санаатай үйл гэж болохоор юм.

Нэг талдаа Түшээд ач холбогдол өгдөггүй бөө, нөгөө талдаа багшаа хүндэлдэггүй, хариуцлаггүй шавийн тухай бичмээр санагдаад болдоггүй.

Түшээд ач холбогдол өгдөггүй улаач, хариуцлагаа ойлгодоггүй шавь, бөө болтолоо хол байна даа, хол байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button