Болсон Явдал

Тэнrэpийн opoнд залapcaн ээжийгээ маш их санаж Google газрын зураг ашиглан байшинг нь хартал ээж нь …

Энэ эмэгтэй н.а.с.б.а.р.с.а.н ээжийгээ маш их санаж байсан юм. Тэр Google Earth гар утасны программаар ээжийнхээ гэрийг харахаар оролдсон юм … тэгтэл тэр олж харсан зүйлдээ үнэхээр их гайхжээ!

Түүний ээж Берил Туртон н.а.с б.а.р.с.н.ы дараа Дениз Андерхилл Английн Стаффордшир мужийн Тамворт хотоос Флорида руу нүүжээ. Нэг өдөр тэр ээжтэйгээ холбоо барихыг хүсч байгаагаа мэдэрсэн боловч энэ нь утгагүй зүйл гэдгийг мэдэж байсан юм. Гэрийнхээ ажил, өөр бусад зүйлсээ хийх болгонд би ээж рүүгээ л залгахыг их хүсдэг болсон гэхдээ энэ нь огт боломжгүй гэдгийг ойлгосон л доо” гэж тэрээр хэлсэн юм.

Гэсэн хэдий ч Денис хуучин байсан ээжийнхээ байшинг онлайн газрын зурагаар олж харвал сэтгэл нь дээрдэнэ гэж бодоод оролдож үзсэн юм. Денис ямар нэг онцгой зүйл хүлээж байсангүй, гэхдээ Google-ийн газрын зургаас олж харсан зүйл нь түүний сэтгэл санааг үнэхээр дээшлүүлжээ. Түүний хуваалцснаар “Би маш гайхалтай, бараг л гэнэтийн бэлэг гэж хэлж болох зүйлийг харсан. Би зүгээр л итгэж чадаагүй, үнэхээр. Google rудамжны зургийг хадгалсан байсан үүн дээр ээж минь, машин замын хажууд зогсож байсан юм, урьдын адил цэцэрлэгээ услаад зогсож байсан юм.

Энэ үйл явдал санамсаргүй тохиолдол биш гэж Денис мэдэрчээ. Тэрээр хэлэхдээ: “Би үнэхээр гайхсан, тэр санамсаргүй зураг, үйл явдал миний өдрийг үнэхээр сайхан болгосон.

Энэ үйл явдлаар, та ямар зураг авч байгааг хэзээ ч мэдэхгүй, тэр зурагнууд үүрд хадгалагдан үлддэг, хэн нэгэн хэзээ нэгэн өдөр намайг тэр зургийг харахыг хүссэн байх даа л гэж бодож байна хэмээжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button