Болсон Явдал

Давхар сюрприз: Бүхнийг хамдтаа хийдэг ихрүүдийн хүүхдүүд нь хүртэл зэрэг төрөх нь дээ!

Хоёр ихэр бүсгүйчүүд нэгэн зэрэг жирэмсэн болсноос гадна тэд хүүхдүүдээ зүгээр суухгүйгээр хүлээж байгаа гэнэ шүү. Энэ сард амаржих ёстой Рэйчел, Ким Саундерс нар хүүхдүүдээ өлгийдөн авахаасаа өмнө TikTok дээр 42 мянган дагагчтай болж мөн өөрсдийн бичлэгээ тогтмол оруулдаг болсон юм.

Саяхны нэгэн бичлэгээс Миннесота мужийн шаргал үстэй ихэр эгч дүүсийн ягаан даашинзтай бүжиглэж буй бичлэг интернет орчинд тархсан юм. Тэр бичлэгнээс өмнөхөн тэд өөр нэгэн видеон дээрээ хоёулаа хүүгийн ээж болох гэж байгаагаа мэдэгдсэн.

Хамгийн сүүлийн клипнийхээ тайлбарыг бичихдээ тэд товлосон хугацаа нь удахгүй болохыг сануулж, “Baby time! #Twinting #boymoms” гэж бичжээ.

Тэдний нэг бичлэг бүрийг 3.4 сая гаруй удаа үздэг бөгөөд 541,000 гаруй хүн “like” үлдээжээ. Нэг хүн “Маш хөөрхөн” гэж бичжээ. Нөгөө нэг нь “Надад түүх хэрэгтэй байна !! Үүнийг төлөвлөсөн байсан юм уу?” Гурав дахь нь : “Би та бүхнийг адилхан ихрүүдтэй болно гэж найдаж байна.” rэх мэтчилэн сайхан сэтгэгдлүүдээр дүүрэн байсан юм.

Инстаграмын хамтарсан хаягтай ихрүүд таарч буй бүжиг, хувцаслалтынхаа ачаар TikTok дээр алдартай дагагчтай болжээ.

Мөн тэд ихэвчлэн амьдралын чухал үеийг хамтдаа хуваалцдаг байсан болохоор ч тэр нь хүмүүст сайхан санагдсан байж болох юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button