Болсон Явдал

5 охинтой аав отгон хүүхдээ хүү төрсөн гэдгийг сонсоод …

Таван хөөрхөн охинтой хэдий ч 6 дахь хүүхэд нь хүү гэдгийг мэдээд баяр жаргалаа нууж чадахгүй байгаа сэтгэл хөдлөлдөө автсан эцгийг та яг одоо харж байна.

Нью Жерси мужийн Уолдвик хотоос гаралтай Кеннеди Зарур хоёр гэрлэснээсээ хойш таван охинтой болжээ. 20 настай Ариана, Колетт нар тэдний анх төрүүлсэн охид нь бол одоогийн эхнэр Наталигаас нь Миа, Жоли, Жизель нар 5, 3, 2 настай хөөрхөн 3 охин төржээ. Тэр 5 хөөрхөн охиндоо маш их хайртай байсан төдийгүй дотроо хүүтэй болох хүсэл тээж байжээ.

Натали кecap xarалгаа хийлrэсэн аж. ЭMч нар түүнд эхнэр нь хүү төрүүлсэн гэх баярт мэдээг дуулгахад Кенеди баярын нулимсаа барьж чадсангүй…

“… Бид энэ баярыг тэмдэглэх хэрэгтэй. Нөхөр бид хоёр ямар хvuсний хүүхэд төрөхийг тааж мэдээгүй юм. Энэ нь түүнд гэнэтийн аз жаргалыг өгсөн гэж найдаж байна” гэж Натали хэлэв.

“Би маш их догдолж байсан бөгөөд болсон зүйлд итгэж өгөхгүй байсан … би юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан. Зүгээр л rалзуу хүн шиг тэр газрыг тойрон гүйж байсан” гэж Кеннеди хэлжээ. Хосууд шинэ төрсөн хүүдээ Жерар гэдэг нэр өгсөн бөгөөд төлөвлөснөөс нь 6 хоногийн өмнө төрсөн байна. Кеннеди хүүтэй болсондоо баярлаж байгааг хараад зарим интернэт хэрэглэгчид найрсаг сэтгэгдлүүд үлдээжээ.

Гэтэл нэг хэрэглэгч тэдэнд хариу бичээд “Энэ д.о.р.о.м.ж.л.о.л чинь юу вэ? Миний үеэл 7 хүүтэй бөгөөд түүний хүсдэг зүйл бол охин байсан. Мэдээжийн хэрэг тэр хөвгүүдэд хайртай. Энэ хүн дараалан таван охинтой болох магадлал юу вэ? Мэдээж хүүтэй болсондоо баярлах болно. Ихэнх хүмүүс хүү, охин хоёртой болохыг хүсдэг. Энэ нь бусад хүүхдүүдийг хайрлахrvй гэсэн үг биш”. Энэ гэр бүлд баяр хүргэе! хэмээн бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button