Болсон Явдал

Та ядаж нэг ч гэсэн хөгжмийн зэмсгээр хөгжимдөж чадах уу? Тэгвэл энэ 12 настай хүүхэд 44 өөр төрлийн хөгжим тоглож чаддаг

Өдөр бүр зургаан цагийг хөгжим тоглож өнгөрүүлдэг энэ хүү Калифорнийн Элк Гроув хотод амьдардаг ба 12 настай хүү маш олон хөгжмийн зэмсэг тоглож чаддаг дэлхийн хамгийн залуу хүн гэж үздэг. 7-р ангийн гэрээрээ сурдаг Нил Найяртай танилцана уу. Тэрээр дэлхийд хамгийн их хөгжмийн зэмсэг тоглодог хамгийн залуу хүн гэдгээрээ Assist World Records-д алдаршсан юм. “Саксафон, лимбэ, табла, тогоо лимбэ, гармоник, акустик гитар, ситар” гэх мэт түүний тоглодог хөгжмүүдийн жагсаалтыг Нейл ABC 10 телевиз дурдсан байна.

Нейл нь 44 хөгжмийн зэмсэг тоглодог ба 12 хөгжмийн багштай аж. Тэдний зарим нь Сакраменто бүс, Хятад, Итали, Энэтхэгээс ирсэн байдаг. Алс хол байгаа багш нарын хувьд Нил скайпаар дамжуулан тэднээс суралцдаг байна. Ямар хөгжмийн зэмсгийг хамгийн өвөрмөц гэж боддог вэ гэж асуухад тэрээр The Indian Express -т өөрийн туршлагаасаа хэлэхдээ: “Ситар, хятадын Гүжэн нар үнэхээр өвөрмөц” хэмээсэн байна.

Өдөр нь ихэвчлэн хөгжмөөр хичээллэдэг Нейл хэлэхдээ: “Би сургуульд сурахын тулд цахим боловсрол эзэмшдэг. Энэ нь надад цагийг тохируулах уян хатан нөхцлийг өгдөг. Би тоглоом тоглодоггүй, зурагт үздэггүй. Харин цагаа ухаалгаар ашигладаг. “Би хааяа нэг Болливудын кино эсвэл Капил Шармагийн нэг ангийг үздэг. Би Салман Хан, Шахрух Хан нарын кинонд дуртай. Хөгжим бол миний хүсэл тэмүүлэл учраас өдөр бүр дасгал хийх дуртай” гэж ярьсан байна.

Нил хэлэхдээ хөгжмийн зэмсэг тоглохдоо “Би илүү их илэрхийлэлтэй, илүү инээмсэглэсэн царайтай юм шиг санагддаг” хэмээжээ.

Нилийг 5 настай байхад эцэг эх нь түүний хөгжмийн авьяасыг олж мэдээд бөмбөрийн ангид бүртгүүлжээ.

“Хоёрхон хоногийн дотор тэр хоёр жил тоглосон хүнээс илүү сайн тоглосон аж. “Бид төгөлдөр хуур, лимбэ тоглох ангид түүнийг бүртгүүлсэн байсан” гэж тэрээр нэмж хэлэв.

Үүгээр зогссонгүй Нил дараагийн зорилго болох ирэх жил 13 нас хүртлээ 100 хөгжим тоглож чаддаг болохоор хатуу шийджээ. Үнэхээр том хичээл зүтгэл, сэтгэл, хөдөлмөр юм шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button