Болсон Явдал

Би тэдгээр ХАРЬ ЭЛГИЙН хүмүүст биш ЭЛЭГ НЭГТНҮҮДДЭЭ л их roмдсон доо

2008 он. Америкт сурч байлаа. Манай ангид надтай нийлээд хоёр л ази оюутан байв. Хэд хоногоос адилхан ази болохоор, бас ч гэж элгэмсүү санагдаад нөгөөдөхтэй чинь үг солих гэтэл огт хариулдаггүй, илт дөлөөд байв. Би ч сүүлдээ юм асууж шалгаахаа болиод тоохоо больсон.

Гэтэл нэг өдөр дотуур байрны хогийн савны хажууд нөгөөх маань уйлчихсан сууж байхаар нь очтол өмнөх сургуульдаа хятад гээд гадуурхагддаг байсан, өрөөнийх нь охидууд нийлж байгаад xyлraй хийсэн гэж худлаа матаад сургуулиас нь хөөлгөчuxсөн, ар гэр нь ядуу учраас бүх хөрөнгөөрөө дэнчuн тавиад өөрийг нь энд сургаж байгаа, “Чамайг ч бас хятад гээд надад дургүй болчих байх гээд юм ярьдаггүй байсан” гээд бүх юмаа хэлэв ээ.

Хаа газар хятадуудад дургүй байдаг хойно. Өдөр нь нэг хичээл дээр гадаад оюутнуудыг өөр өөрсдийнхөө улсын талаар, мэдээлэл бэлтгэж ирээрэй гэлээ. “Би хятад гэдгээ хэлмээргүй байна. Энд дахиад raдyypхагдвал үнэхээр тэсэхrvй нь” гэхээр нь “Чи тэгвэл өөрийгөө монгол гээд хэлчих юм уу?” гэтэл болох юм уу гэхээр нь болноо л гэчихэв. Би ч зөвшөөрөл өгдөг хэн ч юм.

“Тэгвэл надад монгол нэр өгөөч” гэхээр нь толгойнд орж ирсэн эхний нэрээ (Болороо) diamond гэсэн утгатай гэтэл “Ямар гоё нэр вэ баярлалаа” гээд л өнгөрөв. Дараа нь тэр хичээл дээр би нөгөө л ярьдаг Чингис хааныхаа талаар мэддэг ганц хоёр юмаа хэлтэл нөгөөх маань бүүр Хүннүгийн үеэс авахуулаад тусгаар тогтнолоо зарлах үе хүртэлх түүхийг бэлдчихсэн, 5 минутанд багтаагаад дуржигнатал ярьж, бүр хүүхдүүдэд тараах материал нтр хэвлэчихсэн, “Намайг та нар Boloroo гэж дуудаарай, манай найзыг Enkhjin гэдэг. Бид монгол” гэчихсэн, хүүхдүүд ч тэрний ачаар манай улсын талаар сайхан сэтгэгдэлтэй хоцорсон.

Дараа нь амралтаараа Монгол явах болоход “Чи ирэхдээ Монголын далбааг надад авчраарай” гэв. Би ч далбааг авчраад өгтөл, тэр өрөөнийхөө хананд тогтоочихсон байсан. Тэгж яваад надаас өмнө төгсөж, нутаг буцсан.

2013 онд ээж маань хагалгаанд ороход би Монголд ирж, сар шахам эмнэлэгт ээжийгээ сахиж байгаад буцах болов. УБ-Бээжин чиглэлийн галт тэргээр Бээжин орж, тэндээсээ нисэх байлаа. Нэг кабинд хамт сууж явсан настай ах, эгч хоёртой жаал юм ярьж байгаад хил гарав. Сар гаруй дутуу нойртой явсандаа ч тэр үү Бээжин хүртэл нам унтчихаж.

Сэрээд хартал бичиг баримт, буцах онгоцны тасалбар жаал жуулхан мөнгө зэрэг байсан цүнх маань ч, нөгөө ах эгч хоёр ч алга болсон байв. Вагоны үйлчлэгч эгчид хэлтэл бидэнд хамаагүй гээд халгаасангүй. Тэгээд Бээжинд халаасанд байсан 2500 төгрөгтэйгөө л буув. Азаар утсыг минь үлдээсэн байлаа.

Хэл мэдэхгүй, дээрээс нь бичиг баримтгүй би хоол идэлгүй, нойлын ус уун хоёр хонов. Байр байдал нь ядруухан харагдах намайг хоолны газрууд үүдээрээ ч шагайлгахгүй xөөrөөстэй. Ганц хоёр монгол хүнтэй таарсан ч сайн байна уу гэхэд л зугтаж алга болно. Тэгэхэд би тэдгээр хятад хүмүүст биш элэг нэгтнүүддээ л их roмдсон.

Азаар нэг хоолны газар ороод интернэтээ хэрэглүүлээч гэхэд эзэн өвгөн нь зөвшөөрч хэдэн танилдаа нөхцөл байдлаа хэлээд “Энд танил байвал туслаач” гэж гуйв. Нэг нь ч нааштай хариу хэлээгүй. Харин юуны магад гээд нөгөө хамт сурч байсан хятад охин руугаа чат бичээд тэрхүү хоолны газрын хаягийг, нөгөө өвөөгийн дугаартай хамт үлдээтэл төдөлгүй эзэн өвөө рүү залгах нь тэр.

Тэгээд тэр оройдоо Бээжингээс 300-аад километрийн зайтай газраас ирж намайг аваад, бyyдалд оруулж өгөөд “Бичиг баримтаа гартал манайд бай” гээд гэртээ дагуулж очив. Очтол аав, ээж, гэр бүлийнхэн нь маш халуун дотноор угтан авсан. Хамгийн гоё нь нөгөө Монголын далбааг маань тэр охин өрөөнийхөө хананд жаазлаад өлгөчихөн байв. Буланд нь Bolor&Enkhjin гээд биччихсэн.

Ёооё тэрийг хараад л асraртал уйлсан. Тэгээд бичиг баримт нтр маань гарсны дараа надад онгоцны билет авч өгөхөөр нь “Очсоныхоо дараа заавал буцаагаад явуулна аа” гэхэд минь “Чиний ачаар би сургуулиа төгсөж чадсан. Чиний надад өгсөн нэрний чинь төлөөс гээд л бодчих” гэсэн. Одоо бичсэн чинь бүр нулuмс цийлэгнэчихлээ. Хятад цyc, монгол цyc гэдэгт биш, хүн чанар хүмүүжилд л тэрнээс хойш найддаг болсон доо. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Миний амьдралд тохиолдсон хамгийн аймaap, хамгийн гэгээлэг, хамгийн кино шиг явдлаа хуваалцлаа.

Жич: Богино үстэй нь манай найз, урт үстэй нь би ( давхраа оёулснаас хойш хүмүүс жаахан хятад гэж харах болсон тал бий)

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button