Болсон Явдал

БОЛСОН ЯВДАЛ: “Хөөрхөн хадамтай хүргэн”

Таваншарын тройлебусанд таарсан бүсгүй тун хөгжилтэй зүйл ярилаа.

-Зоригоо бид хоёр өчигдөр мyyдаад. Би хэдэн хувцсаа цүнхэлж аваад гараад явчихсан. Араас залгахаар нь утсаа унтраагаад тэр чигтээ аавынд оччихсон, очоод ч асаагаагүй, – За?

– Аав руу залгахаар нь “Намайг байхгүй гэж хэл” гэсэн аав за гээд л “Өө Одон ирээгүй. Хаачсан юм. Эхнэр чинь алга байхад яахаараа мэддэггүй юм” гээд л сүрхий яриад байсан.

-Тэгсэн орой гэнэт Зоригоо ороод ирдэг юм. Яаж мэдсэн гэсэн чинь аав хэлчихсэн байгаа юм. Тэгж яриад таслангуутаа “Танай ааш мyyт ирсэн. Санаа зоволтгүй, миний хүү” гээд мэссэж биччихсэн байвал яах уу, хэхэ. Аминдаа аавтай комби зохиолоо гэсэн чинь өө аав гуай нөгөө талд ажиллаад байсан байгаа юм.

– Хэхэ. Хөөрхөн шүү, манай Дугар ах. Тэгээд та хоёр сайндаад харьсан уу?

– Тэгсэн. Аав гарахад намайг “Нэг их сайндахгүй юм шиг л жалжигнах юм аа. Дахиж нэг нэгээрээ хөөцөлдөж битгий ирээрэй. Ирвэл цуг л ирж байгаарай” гэсэн.

– Яагаад муудаа вэ, та хоёр.

– Аан, шалихгүй ээ. Ахуйн чанартай, хэхэ. Би л шapaлхаж байхгүй юу.

Хадмууд хатуу, чанга л гэлцдэг. Бүсгүйн яриаг сонсох нь, хүргэнээ дотроо чимээгүй өмөөрчхөөд, гаднаа охиныхоо талд жүждэг хадам ч байдаг аж. Эрх охиноо ойр зуурханд уурсаад гарсныг үгүй магад бууж өгөхгүй болохоор нь гүйгээд ирснийг зөнгөөрөө гадарлаж л дээ, аав нь.

Ерөөсөө “Манай энэ л болоогүй биз” гээд хүргэн, бэрдээ хэр халдаадаггүй хөөрхөн хадам болмоор санагдчихлаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button