Болсон Явдал

Үл таних эр түүнийг баярлуулах хүртэл гэр оронгүй эр нэг л номоо цаг үргэлж давтан уншдаг байжээ

Би номонд хайртай ба олон шинэ ном авдаг ч үргэлж дахин дахин уншдаг хэдхэн номтой. Муад гэх нэгэн Лас Вегасын гудамжинд  ном уншиж буй Паул гэх орон гэргүй залуутай таарсан юм.

Гэвч долоо хоногийн дараа тэр Паулыг нэг л номоо дахин дахин уншаад байгааг анзаарчээ. Номонд дурлагчийн хувьд, Муад түүнд нэгэн гэнтийн бэлэг барихаар шийдсэн ба түүнд дотроо маш олон үнэгүй номтой “Kindle” бэлэглэсэн байна.

Энэ нь түүнд хийж буй багахан эелдэг зүйл хэмээн тэрээр бодож буй. Тэрээр одоо Паулыг өдөр бүр өөрийнх нь бэлэглэсэн Kindle-ийг уншиж байгааг хараад урам зориг аван маш их аз жаргалтай болдог гэв.

Би хэн нэгнийг надаас бэлэг аваад тэгж их баярлаж байгааг харж байгаагүй. Тэр одоо номноосоо бүр салахаа ч байж байнга уншдаг харагддаг. Хэн нэгний амьдралд үнэ цэнийг бэлэглэж, аз жаргал бэлэглэх нь юутай сайхан мэдрэмж вэ хэмээн Муад хэлэв.

Түүний хийсэн энэ зүйл нь түүний хувийн амьдралтай ч холбоотой гэв. Паулыг харахад гэр оронгүй, гудамжны хүн гэж тодорхойлох ч түүний амьдралын үнэт зүйлс нь ямар сайхан гээч! Мөн Паул одоо “game of thrones”-ийг уншиж байгаа гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button