Болсон Явдал

Аутизмтай хүүгийн төрсөн өдрөөр нэг ч ангийх нь хүүхэд ирээгүй тул сайхан сэтгэлтэй залуус хүрэлцэн иржээ

Глен Бурати гэх 6 настай хүү төрсөн өдрийнхөө өглөө маш аз жаргалтайгаар сэрэв. Тэрээр ээжээсээ ангийх нь хүүхдүүд хэзээ ирэх талаар өглөөнөөс хойш шалгаасаар байлаа. Тэр өдөржингөө ангийхнаа хаалга ширтэн хүлээсэн боловч хэн ч түүний төрсөн өдөрт ирсэнгүй.

Ээж нь түүний нулuмсыг хараад маш хэцүү байсан тухайгаа хэлэв. Тэрээр уурандаа, фейсбүүк дээр энэ тухай хуваалцжээ: өнөөдрийн үйл явдал хүүгийн минь зvpхийг өвтгөж байна.

Ангийх нь бүхэл бүтэн 16 хүүхдийг бүгдийг нь урьхад хэн нь ч ирсэнгүй. Харин үүнийг харсан танихгүй хүмүүс түүнээс хүүхдийх нь төрсөн өдөрт очиж болох талаар асууж эхлэжээ.

Түүний нийтлэл улам өргөн тархаж, нисдэг тэргээр хүртэл хүмүүс гэнтийн бэлэг барихаар ирцгээжээ. Тэр байтугай, цагдаа, гал сөнөөгч гэх мэт маш олон хүмүүс ирэн хүүгийн өдрийг гайхалтай болгожээ.

Тэр төрөл бүрийн гайхалтай бэлгээр ч дүүрсэн байна. Ээж нь ирсэн бүх хүмүүст талархалаа хүргээд баршгүй байгаа аж.

Түүний авсан олон бэлгүүдийг хараач

Галл сөнөөгчид өөрсдийн машиндаа суулгасан нь

Бас хүү овоо юм заалгаад амжсан шүү

Цагдаа ах нарыг унаад байдаг сүртэй дуу гаргадаг мото

Түүний төрсөн өдрийг илүү сайхан болгож, сэтгэлээр дэмжихийн тулд энэ залуус чин сэтгэлээсээ хичээжээ

Мундаг залуусдаа бүгдэд нь талархал илэрхийлмээр байна. Та ч бас сайн хүн байж чадна. Бүү төвөгшөөгөөрэй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button