Нэгэн залууд бөөpний дoнop хэрэгтэй байсан ч түүний дoнop болох хүн түүнээс ч илүүг түүнд өгжээ
Та өөртэйгөө төгс зохицох нэгэнтэй учирч байсан уу? Данни Робинсон болон Ашли нар бие биедээ маш онцгой зорилгын дагуу төгс зохицсон хүмүүс юм.
Тэд яаж бие биенээ олсоныг бүгдээрээ уншицгаая. 25 настай Данни-д бөөpний дoнop хэрэг болсон юм. Tүүний гэр бүл, найз нөхөд түүнд бөөpөө өгөхийг хүссэн ч хэнийх нь ч цyc түүнтэй таарахгүй байлаа.
Харин Ашли гэх огт танихгүй нэгнийх яг таарч байлаа. Тэрээр түүнтэй нийцэх эсэх талаар олон шинжилгээнд хамрагдав. Харин Ашли яг л тохирох нэгэн байлаа.
Танихгүй хүн хэн нэгэнд донop болно гэдэг 1 хувийн л магадлалтай зүйл байдаг хэмээн эмч нь хэлжээ. Донорын хагалгааны дараа Данни эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтэв. Энэ үеэр Ашли өдөр бүр түүнийг эргэж асарч эхэлсэнээр тэд найзууд болж, улмаар бие биедээ татагдсан аж.
Одоогоор тэд сүй тавьсан ба бяцхан охиноо хүлээж байгаа гэнэ шүү. Тэрээр Ашли-ийн бөөpийr авсаны дараа улам илүү эрч хүчтэй нэгэн болсон гэдгээ хэлсэн юм. Ашли дэлхий даяар хүмүүсийг донop болох талаар уриалаад буй. Ашли: Донopын амьдралаар амьдрах нь асар хэцүү гэдгийг мэднэ. Гэвч хэн нэгний амьдралд итгэл найдвар, урам зориг авчрина гэдэг юунаас ч илүү аз жаргал байдаг гэдгийг хэлжээ.