Болсон Явдал

Хүүдээ шинэ цүнх авч өгөх боломжгүй байгаа ч өөрийн гараар гайхалтай бэлэг урлаж өгсөн аав

Хүүдээ шинэ үүргэвч худалдаж авах боломжгүй аав шөнийн турш бодолд орж, оронд нь утсаар нэхсэн үүргэвч хийхээр шийдсэн юм. Гэр ахуйн ажил, ялангуяа зүү, утсыг маш сайн хэрэглэж сурсан аав хүүдээ шинэ цүнх урлажээ. Камбожийн таван настай Ни Кен хүү Тайландад сургуульд явахдаа ганц цүнхээ а.л.д.ж.э.э. Түүний эцэг эх нь Тайландад цаrаач ажuлчнаар байнга очдог энгийн ажилчнаар ажилладаг тул бага орлоготой байсан юм.

Хэдийгээр тэд мөнгө олохын төлөө тэмцэж байсан ч эцэг нь хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж, дүрэмт хувцсыг нь л авч өгдөг гэнэ. Нигийн хичээлд хэрэгтэй бичгийн хэрэгслийг сургуулийн багш нар нь түүнд бэлэглэсэн боловч тэр тэднийгээ хийгээд авч явах цүнхгүй болсон юм.

Ни дэвтэр, номоо цүнхгүйгээр сургуульруугаа авч явж чадахгүйг мэдээд, тийм зүйл тохиолдуулахгүйн тулд аав нь шөнийн турш хичээж, цэнхэр рафиа шилэн утсаар үүргэвч нэхжээ. Нигийн багш Софус Суон түүний шинэ цүнхийг сурагч нартаа үзүүлж, ааваар нь бахархаж байгаагаа хэлсэн юм.

Аав нь хүүдээ төBөг учpyyлахгүйн тулд хuчнээн их хүчин чармайлт гаргасныг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Эцэг эх нь ойролцоогоор 30,000 риел (5.80 доллар) үнэтэй энгийн цүнх худалдаж авах гэж зовж байгаагаа тайлбарлажээ. Багшийн зургуудыг үүнээс хойш Фэйсбүүк дээр 6000 гаруй удаа хуваалцсан бөгөөд олон хүн аавынх нь хичээл зүтгэл, бүтээлч байдлыг магтсан байна. Хэд хэдэн өгөөмөр хүмүүс сургуультай холбогдож Ни болон түүний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Мөн олон гадаад хүмүүс түүнд цүнх илгээхийг хүссэн бөгөөд тус сургуулийн удирдлагаас тэр хүмүүстэй холбогдсон байна. Нигийн аав түүнээс цаашдаа олон цүнхний хүсэлт авсан байх. Аавын ганцхан л зоригтой үйлдлийн үр дүнг бид сая харлаа. Гайхалтай. Ямар ч үед байгаа боломжиндоо тааруулж хичээх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулсан гайхалтай түүх байлаа.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button