Болсон Явдал

Энэ багш аавгүй хүүхдүүдэд амьдралын чухал хичээлүүдийг зааж хэрхэн эр хүн шиг байх вэ гэдгийг заадаг байна

Багш залуу мөн адил аавгүй өссөн бөгөөд аавгүй хөвгүүдэд амьдралын үнэ цэнэтэй хичээлүүдийг өөрийн үзэж, туулсан маш их зүйлс дээр тулгуурлан заадаг бөгөөд үүнийгээ “Жентельменүүдийн клуб” гэж нэрлэжээ.

Лхагва гараг бүр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Memminger бага сургуулийн багш Рэймонд Нельсон 60 шахам сурагч хүлээн авч, тэднийг хамгийн гоё костюм, хувцас цамцаар нь гоёж, хэрхэн эрхэмсэг байх, хэрхэн жинхэнэ жентельмен байхыг зааж сургадаг байна.

Хичээлүүд нь ахмадуудтайгаа хэрхэн ярих, эмэгтэйчүүдэд хаалга онгойлгож өгөх, гар барих, мэндлэх болон бусад зөв зан чанартай байхын тулд шаардлагатай бусад зүйлсийг багтааж заадаг байна.

Нелсон сургуулийнхаа хүүхдүүдийг дэмжих мэргэжилтэн байхдаа аавгүй хүүхдүүдэд аав нь юм шиг түүнд санаа тавьж байгаагаа мэдэгдэх замаар тэдэнд туслах санааг анх олжээ. Клуб байгуулах санааг Нелсон өвлийн амралтаараа хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Энгийн санаанаас Gentlemen’s Club үүсч, “Сайхан харагд, сайхан бай, сайн хий” гэсэн энгийн уриагаар эхэлсэн.

Сонирхолтой нь Нелсон бага байхдаа ээжийнхээ хүсэлтээр ижил төстэй иймэрхүү  бүлэгт элссэн бөгөөд одоо үндсэндээ үүнийгээ эргүүлэн хүмүүст түгэээж байгаа аж. Тэрээр тайлбарлахдаа: Энэ нь надад илүү сайн хүн болоход тусалсан бөгөөд би залуу хөвгүүдэд мэдлэгээ түгээж чадсан юм. Энэ бол миний хийж болох бас чадах гайхалтай санаа юм шиг санагдаж байна гэжээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button