Болсон Явдал

Дэлхийн хамrийн ганцаардмал өвөөгийн түүх

Хэрэв та энэ долоо хоногт мэдээллийн ертөнцөөс хол, ‘Papaw’-ын тухай мэдээллийг үзэж амжаагүй өнгөрөөсөн бол твиттер энэ долоо хоногт нэгэн өвrөнийг онцолсон  бөгөөд түүний ач нарын нэг Келси Хармон нь түүнийг маш их ryнигтай байгаа зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Учир нь тэр 6 ач, зээдээ 12 бургер хийсэн байсан ба түүнээс ердөө нэг нь л иржээ. Папавын зургаан ач зээгийн тав нь өвөөтэйгөө хамт бургер идэхээр явлаа гээд гэрээсээ гарсан ч зөвхөн 1 нь л ирсэн нь түүнийг нэлээд бyxuMдуулсан гэж Mashable мэдээний агентлаг мэдээлэв. Харин одоо тэдгээр хүүхдүүд бүхнийг буцаагаад хуучин шигээ сайн болгохын тулд чадах бүхнээ хийж эхэлсэн байна.

Брок Хармон өөр нэг ач хүүгийнхээ хамт баасан гаригийн орой нэгэн том мэдээг твиттер хуудсандаа бичжээ: ‘Папав бургер хийж байна. Үүнийг уншсан хүн бүрийг урьж байна.’ гэж бичжээ. KVUE-TV-ийн мэдээлснээр, энэ нь 3-р сарын 26-нд Оклахома мужийн Пурселл дахь гэр бүлийн хуучин юм худалдаалах зах дээр болжээ.

Бургерууд нэг ширхэг нь 2 доллар (1.32 фунт стерлинг) байх бөгөөд та “Папавын бургертэй хамт” гэсэн бичигтэй футболкыг 25 доллар (17 фунт стерлинг) худалдаж авах боломжтой ба бүх орлого нь ач зээ нарын коллежид сурч боловсрох, магадгүй буяны үйлсэд зориулагдах болно гэжээ.

Брок хэлэхдээ: Бид үүнийг алдар нэрийн төлөө хийж байна гэж хэн ч битгий бодоосой гэж хүсдэг. Бид маш гэр бүлсэг халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх дуртай, бид байнга харилцаа холбоотой байдаг. Хүмүүс үүнээс сургамж аваасай гэж хүсч байна, яг одоо хүн бүр өвөө эмээ рүүгээ утасдаж, тэдэнд хайртай гэдгээ хэлээрэй, дараа нь хамт хоол идэж цагийг хамтдаа өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна гэжээ.

Дэлхий хамгийн ганцаардмал өвөө одоо маш олон найзтай болж, маш олон хүнийг дайлж, бас олон фентэ ч болоод амжсан гэнэ шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button