Болсон Явдал

Tvлэгдсэн талхны энэхүү сургамжит түүх таныг үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар гайхалтай сургамж өгнө гэж найдаж байна

Би энэ түүхийг нилээн дээр уншиж байсан юм. Хаана, хэзээ гэдгээ санахгүй байна. Мөн болсон явдал эсэхийг нь ч мэдэхгүй. Гэвч маш чухал зүйлсийг бидэнд ойлгуулах түүх. Энэ түүх бол эцэг эх нь хэрхэн хүүхдэдээ үлгэр дуурайлал болж хүмүүжүүлэх ёстойг харуулсан сонгодог түүхүүдийн нэг билээ.

“Намайг 8 настай байхад ээж маань хоол хийх дуртай нэгэн байсан ба үргэлж бидэнд хоол хийж өгдөг байсан. Нэгэн урт өдрийн орой ээж маань оройн хоолонд бидний урд нэг шилтэй варен тавиад аавын тавганд түлэгдсэн талх тавив.

Жаахан ч биш бүр хав хар болсон байлаа. Би хэн нэгэн нь энэ талаар яриа эхлүүлэх эсэхийг хүлээхэд аав зүгээр л идэж эхлээд миний өдөр хэрхэн өнгөрснийг асууж эхлэв. Би түүнд юу гэж хариулсанаа санахгүй байна гэвч ээж маань ааваас уучлалт гуйж байлаа.

Гэтэл аав маань, би түлэгдсэн талханд дуртай шүү, хонгор минь гэж хэлсэн нь санаанаас ер гараагүй юм. Би тэр орой аав дээр очин үнсүүлэхдээ түүнээс үнэхээр түлэгдсэн талх таалагдсан эсэхийг асуухад: тэр мөрөн дээр минь гараа тавиад, ээж чинь ч өдөрижингөө ажиллаад ядарч байгаа шүү дээ, мөн түлэгдсэн талх хэнийг ч гэмтээхгүй харин хаpruс үгнүүд л хүнийг гэмтээдэг юм.

Xүн болгон төгс биш, бид бүгд алдаа гаргадаг. Харин бид нэгнийхээ дутагдалтай талыг хүлээн зөвшөөрч, нөхөж байж л тогтвортой, эрүүл харилцаа бүтээж чадна шүү дээ. Амьдрал харамсал тээж сэрэхэд дэндүү богино шүү дээ. Бид биедээ зөөлөн байж, тэвчээртэй байх хэрэгтэй гэж надад хэлсэн юм.

Та бүхнийг бас үүнээс үлгэр дуурайлал авч, олон хүнд хүргэнэ гэж найдаж байна

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button