Болсон Явдал

Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч нар кесар хагалгааны дараа өвчтөний хэвлийд гap yтcaa opxucoн хэрэг гарчээ

‘Би өвчтний биеийн байдал, хоолны дэглэмийг хянах үйл ажиллагаа явуулна мөн тэднийг хор хөнөөл учруулахайуц, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх болно.’ -Гипократын мэргэжилтэн

Итгэлцэл бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, өвчтөнүүдийн хамгийн чухал элементүүдийн нэг юм. Өвчтөнүүд эмч нарыг тэдэнд санаатайгаар xop х ө н ө ө л учруулахгүй гэдэгт итгэдэг. Бид хагалгаанд орохдоо эмнэлэгийн багийханд бүрэн найдлага тавьдаг. Мэс засалчид, сувилагч нар болгоомжтой хандан, сэрэмжтэй хандана гэдэгт бид шууд л итгэдэг.

Харамсалтай нь эмч нар хариуцлаггүй хандах үе мэр сэр тохиолддог бөгөөд энэ нь х у у ль б у с асуудалд дагуулдаг. Ханан Махмуд Абдул эмнэлэгийн багийн хайхрамжгүй байдлын золuoс болсон гэж мэдээллэсэн. Ханан нь 2020 оны 4-р сарын 24-нд кесар хагалгаагаар эрүүл саруул хүү төржээ.

36 настай Жордан эмэгтэй тэрээр хувийн эмнэлэгт төрөн амаржсны дараагаар гэдэс чичирхийлэн өвдөн бараг л хөдөлж чадахгүй байдалд хүрэв гэнэ. Түүний ээж Мажида ‘Би түүнийг амаржсан эмнэлэгт нь үзүүлсэн боловч эмч нар дорвитой эмчилгээ үзлэг юу ч хийгээгүй.’ гэж ээж нь хэлэв.

Хананыг шуурхай Башир хотын улсын эмнэлэгт хүргэн гэдэс хэсгийг x-ray-ээр харахад үр дүнд нь түүний дотор гадны объект буюу гар утас байгааг харуулжээ. Башир эмнэлэгийн мэс заслын эмч нь түүнд  яаралтай тусламжийн хагалгааг гүйцэтгэсэн байна.

Энэхүү хэрэг нь тус улсын ш ү ү х рүү шилжсэн байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button