Болсон Явдал

Хэдий 9 настай ч орон гэргүй хүмүүст зориулж өөрийн гараар ногоо тарьж, хоргодох байр барьж өгдөг мундаг охинтой танилцана уу

Хүүхдүүд ихэвчлэн чөлөөт цагаа телевиз үзэх эсвэл тоглоход зарцуулдаг бол энэхүү охин чөлөөт цагаараа ямар нэгэн онцгой зүйл хийхээр шийджээ. 9 насандаа Хэйли Форт нь олон орон гэргүй хүмүүсийн амьдралыг аль хэдийн анхаардаг болжээ. Хамгаалах байр барих, өөрийн гараар ногоо тарьж хоол хүнсээр хангах зэрэг санаа гаргасан нь Хэйли тэдгээр хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт оруулж эхэлжээ.

Тиймээс залуу охиныг ийм сайхан сэтгэл хөдөлгөм зүйл хийхэд юу нөлөөлсөн бэ? Хэйли 5 настай байхдаа гудамжинд явах орон гэргүй хүнийг харан сэтгэл нь их эмзэглэж гэнэ. Залуу охин тэр даруй тухайн хүнд туслахаар гар сунгав. Энэ үйл явдал нь Хэйлиг хамгаалах байрыг байгуулах санааг өгчээ.

“Зүгээр л орон гэргүй хүмүүс байгаа нь гунигтай санагдаж байна. Бүх хүн амьдрах газартай, гэр оронтой байгаасай гэж би хүсч байна’ хэмээн Хэйли охин сонинд ярилцлага өгөхдөө хэлэв.

2019 онд Хэйли 12 хоргодох байр барихаар зорин ажилласан бөгөөд 120 кг хүнсийг өөрийн гараар орон гэргүй хүмүүст зориулан тарьж, мянга мянган ариун цэврийн бүтээгдэхүүний хамт хандивлажээ.

Энэхүү уулзалт нь түүнд тусламж хэрэгцээтэй хүмүүст хамгаалах байр барих санааг өгсөн бол одоо тэрхүү санаа нь биелэлээ олж улам өргөжин ивээн тэтгэлэгийн тусламжтайгаар Хэйли тус бүрдээ 300 долларын үнэтэй хамгаалах байр барих боломжтой болжээ.

Тэрбээр эцэг эхээсээ зөвлөгөө аван  маш шаргуу ажилладаг бөгөөд үүнийхээ хажуугаар бяцхан цэцэрлэгтээ хүнсний ногоо тарин түүнээсээ 120 кг хандивын хоолны хүнсийг хураахаар бэлтгэж байна.

Насандаа баймгүй зоригтой, тэвчээртэй, ажилсаг, ухаантай охин байна даа. Сайн үйлсд нь амжилт хүсэе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button