Болсон Явдал

Хэрэв танд 11 настай хүүхдээс захидал ирвэл яах вэ? Юуны тухай байх бол …

Хэрэв том хүмүүс хийх ёстой зүйлээ хийж чадахгүйд хүрвэл яах вэ? Шийдэл нь их энгийн, бяцхан хүүхдүүдээс тусламж хүсээрэй.  Хачирхалтай сонсогдож магадгүй ч охин нь аавыгаа маш их санаж, түүнтэй хамт байхын тулд энэхүү үйл явдал болжээ.

Жордан Леопольд бол энэхүү бяцхан охины аав бөгөөд спортын карьераа эхлүүлж, Үндэсний Хоккейн Лигт мэргэжлийн хоккейн тоглогчийн ажилд оржээ.  Леопольд 2002-2003 оны улиралд хоккейн спортоор хамгаалагчаар тоглож эхлэн карьераа эхлүүлж, улмаар 2006 оны өвлийн олимпийн багт хүртэл багтжээ.  Үндэсний лигт байх хугацаандаа тэрээр долоон өөр багт тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Огайо мужийн Колумбус Цэнхэр хүрэмтэй болжээ.

Леопольд Миннесота мужид амьдардаг бөгөөд хүү, гурван охины аав, Охайо мужид багийн тоглогч гэх хоёр чухал үүргийнхээ тэнцвэрийг авч явах гэж ихэд оролдож байсан ч багийн солилцоо хийснээс болж харамсалтай нь хэсэг хугацаанд гэр бүлээсээ холдохоос өөр сонголт үлдээгүй юм. Түүний ухаантай 11 настай Жордин Леопольд хэмээх охиныхоо ачаар тэрээр аавынхаа одоогийн Миннесота Вайлд багийнх нь дасгалжуулагчид зориулан нэгэн сонирхолтой захидал бичих санаа гаргаснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм.

“Эрхэм хүндэт Миннесота Вайлд багийн дасгалжуулагчид, Намайг Жордин Леопольд гэдэг.  Миний аав Жордан Леопольд бол Колумбусын цэнхэр хүрэмтэй хамгаалагч.  Аав минь гэр бүлээсээ хол ганцаардаж байгаа.  Бид яг одоо Миннесота мужид амьдарч байгаа бөгөөд би аавгүйгээрээ ээж, 2 эгч, дүүтэйгээ хамт аж төрж байна.  Аав маань ихэвчлэн залуу хүмүүсээс бүрдсэн багт байдаг бөгөөд маш их ганцаарддагийн дээр сэлгээний тоглогч тyл тоглолтонд ч гардаггүй. 11-р сараас хойш үүссэн энэ нөхцөл байдлыг дахиж тэвчиж чадахгүй нь. Захиа бичиж буй гол шалтгаан маань Вайлд баг ойрын тоглолтуудад хожигдож байгаа тул шинээр тоглогчид нэмэхгүй биз? гэж л асуух гэсэн юм. Баярлалаа. Хүндэтгэсэн, Жордин Леопольд”

Энэ захидал үнэхээр том дарга нарт хүрсэн гэж та бодож байна уу?  Ээжийнх нь авсан зураг зөвхөн дотны найзууддаа үзүүлэх зорилгоор хийгдсэн боловч энэ нь цахим орчинд хурдацтай тархжээ.  Фэйсбүүк дэх сая сая хэрэглэгчид энэхүү шуугианыг нухацтай авч үзэн захидлыг өөрийн гэсэн хэмжээнд олон нийтэд хүргэжээ.

Үр дүнд нь дараагийн улиралд Миннесота Вайлд багт хэн тоглосныг таа даа? Мэдээжийн хэрэг, Жордан Леопольд! Үүнд тэрээр “Сэтгэл хөдлөлөө үнэхээр барьж чадаагүй. Хүүхдүүд минь намайг өчигдөр шөнө онгоцны буудлаас тэврээд хүлээж авсан. Би сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээдэг ч энэ удаад тэсээгүй. Гайхалтай үйл явдал болсон. ” хэмээжээ.

Хэдийгээр бид хүүхдүүдийг бүх нөхцөлд бяцханаар төсөөлдөг ч энэ явдал нь бид хүүхдүүдийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг нотолж байна.  Тэд бидний чадахгүйг зохицуулах чадвар бий гэдгийг эндээс харж болохнээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button