Болсон Явдал

Лондонгийн хамгийн гоё байрлалд байх энэ байшин маш инээдэмтэй шалтгаанаас болж тал үнээрээ зарагджээ!!

Лондоны өмнөд хэсэгт байрлах гурван унтлагын өрөөтэй байшин маш хачuн шалтгааны улмаас зах зээлийн ханшныхаа дөнгөж “хагас үнээр” зарагдагдах гэж байна.

Модны байшин гэж нэрлэгддэг энэхүү байшинг доорх зурган дээр харагдаж байгаа том мод бүхэлд нь бүрхсэн байдаг аж. Тийм ээ, та үүнийг мод гэж бодож байж магадгүй бөгөөд үүнийг Лондонгийн Блэкхит дэх Рутин замаар явж буй хэн ч харсан байшин биш мод л байна гэж харахаар том ажээ.

Байшинд хамгийн сүүлд хүн амьдарснаас хойш 2 жил өнгөрч, үл хөдлөх хөрөнгөө зарж буй Savills нь орчин үеийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа гэж мэдэгдсэн тул гайхалтай байршилтай байшин ч гэсэн $450,000-оор зарагдах төлөвтэй байна. Энэ нь тухайн байршил, байшингийн хэмжээнээс үзэхэд зах зээлийн ханшнаасаа 2 дахин хямд байгаа юм. Үүнийг зориглон авсан нэгэн маргаангүй хожоотой байх нь дамжиггүй.

Zoopla -ийн мэдээлснээр Рутин Роуд дахь байшингийн дундаж үнэ $800,000 байгаа нь худалдан авах үнэнээс бараг хоёр дахин өндөр юм. Эдгээр модыг таupах нь нэгээс хоёр боть vнэтэй байж магадгүй юм.

Savills Auctions -ийн захирал Робин Хауесон хэлэхдээ: Бидэнд ийм байшин бараг байдаггүй. Удаан хугацааны турш үүнийг vл тоомcopлож байсан, бүрэн засвар хийх шаардлагатай байна. Бид үүнийг модны байшин гэж нэрлэсэн. Энэ бол үнэхээр сайн ryдамжинд байдаг, гэхдээ маш их модоор дүүрсэн тул хэн ч энэ талаар зөвлөлд rомдол rаргаагүй нь гайхмаар юм. Гэхдээ уг байшин, газар бол маш их боломжийг үүсгэх ба байршлын хувьд энэ нь гайхалтай сайхан худалдаа болох болно гэжээ.

Хэрэв танд банкинд мөнгө байгаа, модны байшинг худалдаж авах сонирхолтой байгаа бол түүнийг Лондоны Мэйфайр хотын Гросвенор талбай дээрх The Marriott зочид буудалд дуудлага худалдаагаар зарах гэж байгаа байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button