Болсон Явдал

Японы гүнж жирийн ирrэн найз залуутайгаа гэрлэхийн тулд хааны статусаа татгалзжээ

Үлгэрийн гэмээр гайхалтай, хачирхалтай байдлаар Японы гүнж Акишино хааныхаа статусаас татгалзаж, их сургуулийнхаа хайрт Кэй Комуротой гэрлэжээ.

Хосуудын түүх анх Токиогийн Олон улсын Хрucтийн шашны их сургуульд суралцаж байхдаа эхэлжээ. Хэвлэлийн бага хурал дээр Акишино-н сүйт залуу хэлэхдээ Кэйгийн “нар шиг инээмсэглэл” нь түүнийг  хэрхэн анх татсан тухай тайлбарлав.

Кэй 2013 онд Мако гүнжид гэрлэх санал тавьсан. Эцэг эхчүүдтэйгээ оройн хоол идсэнийхээ дараа хосууд Макогийн өвөө, 83 настай эзэн хаанаас зөвшөөрөл авсныхаа дараа албан ёсоор сүй тавьснаа зарлажээ.  Гүнж Мако бол эзэн хааны ууган ач охин юм. The Mainichi -ийн мэдээлснээр, Бид хэн нэгэнтэй гэрлэх, болзох, үзэл бодлоо хуваалцдаг хүнтэй байхыг хүсдэг ба би ч бас тэр хүнийгээ олсон болохоор түүнтэйгээ гэрлэх болно гэж Гүнж хэлжээ.

Жинхэнэ хайрын зам хэзээ ч дардан байдаггүй бөгөөд тэдний удахгүй болох гэрлэлт золuoслолгүйгээр ирэхгүй бололтой. Японы хууль тогтоомжийн дагуу хааны язгууртнууд энгийн хүнтэй гэрлэхээр сонгосон бол эзэн хааны статусаасаа татгалзах ёстой. 25 настай Макогийн хэлснээр: Би гэрлэснийхээ дараа хааны статусаа орхих болно гэдгээ багаасаа мэддэг байсан.

Би эзэн хаанд туслах, хааны гэр бүлийн гишүүний үүргийг чадах чинээгээрээ биелүүлэхийн тулд ажиллаж байхдаа өөрийн амьдралаа нандигнаж ирсэн ба эзэн хааны гэр бүлийн гишүүний нэгээр амьдарсан хором мөч болгоноо нандигнаж явна гэжээ.

Хуулийн фирмд ажилладаг Кэй эзэн хааны гэр бүл түүнийг хүлээн зөвшөөрсөнд талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Гүнжийг “сар шиг” чимээгүйхэн хүн гэж яруу найргаар тодорхойлжээ. Макогийн хувьд хааны цол хэргэм нь түүнийг Кэйтэй бий болгосон хайр дурлалтай дүйцэхrүй бөгөөд хосуудын хайр сэтгэл илт харагдаж байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button