Болсон Явдал

Баян эр $250000-ын машинаа барьцаалан $5000-ын зээл банкнаас авжээ. Түүний энэ ер бусын шалтгаан юу гээч?

Амьдралд цэцэглэн хөгжиж, амжилтанд хүрэхийн тулд та ухаалаг, хөдөлмөрч байх ёстой. Энэ бол амжилтын томъёо бөгөөд илүү өндөр түвшинд шаргуу хөдөлмөр, бүтээлч байдал, ур чадваргүйгээр амжилтанд хүрэх нь бараг боломжгүй юм.

Ийм түүхүүд танд урам зориг өгөх эсвэл үргэлж нэг алхам урагшлах тухай ойлголтыг өгөх тул доошш гүйлгээд уншаарай. Бас хичээж яваа нэгэндээ сургамж болгон уншуулаарай. Заримдаа амьдрал нь шатрын тоглоом шиг байдаг тул та хийх дараагийн төгс алхамынхаа талаар үргэлж төсөөлөлтэй байх ёстой. Энэхүү сонирхолтой түүх нь маш баян чинээлэг хүн амьдралдаа энгийн зүйлс дээр “ухаалаг байдлаа” хэрхэн ашигладаг болохыг бидэнд харуулжээ. Түүний ухаалаг алхамууд түүнийг олон жилийн турш алдагдалгүй хөгжүүлж байв.

Энэ бол банкнаас 5000 долларын зээл авсан, чинээлэг эрийн тухай юм, банк барьцаа хүссэн бөгөөд шинээр авсан 250 мянган долларын Ferrari -г зээлсэн мөнгөө буцааж төлөх баталгаа болгон өгсөн юм. Баян эр яагаад маш сайн хөрөнгөтэй мөртлөө маш бага мөнгө, өндөр хүүтэй  зээлж, маш өндөр үнэтэй машинаа зээлийнхээ баталгааг болгож өгсөн нь гайхмаар юм. Гэхдээ үүний ард маш ухаалаг зүйл байсан юм шүү.

“Түүнийг Бубба гэдэг байсан ба тэрээр Техасаас гаралтай, түүнд зээл хэрэгтэй байсан тул Нью -Йорк хотын нэгэн банк руу орж, зээлийн мэргэжилтэнr гуйжээ. Тэрээр зээлийн ажилтанд хэлэхдээ, хоёр долоо хоногийн турш Олон улсын улаач нарын наадамд Парист явах гэж байгаа бөгөөд 5000 доллар зээлэх шаардлагатай байгаа бас тэрээр банкны хадгаламж эзэмшигч биш гэдгээ хэлжээ. Банкны ажилтан түүнд банкинд зээлийн ямар нэгэн баталгаа хэрэгтэй болно гэж хэлсэн тул Реднек шинэ Ferrari -ийн түлхүүрийг өгөв. Машин банкны урд rудамжинд зогсож байв.

Бүх зээлийн түүх, хөрөнгө зэргийг шинжиж, бүх зүйлийг шалгаж үзэв. Зээлийн ажилтан машиныг зээлийн барьцаанд байлгахыг зөвшөөрч, 12 хувийн хүү төлөх шаардлагатай болсондоо хүлцэл өчив. Хожим нь банкны ерөнхийлөгч болон түүний ажилтнууд бүгд Техас мужийн залууг 250 мянган долларын Ferrari машинаа 5000 долларын зээлэнд барьцаалнд тавьсанд шooлон инээлджээ. Дараа нь банкны ажилтан Ferrari -г тус банкны хувийн газар доорх гараж руу оруулаад тавьжээ.

Хоёр долоо хоногийн дараа Реднек эргэж ирээд 5000 доллар, $23.07 -ны хүүг буцааж төлөв. Зээлийн ажилтан хэлэхдээ “Эрхэм ээ, бид тантай хамтрах болсондоо маш их баяртай байгаа бөгөөд таны гүйлгээ маш сайн хийгдсэн боловч бид бага зэрэг гайхаж байна.

Таныг байхгүй байхад бид таныг Dunn & Bradstreet дээр шалгаж үзээд таныг дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн ашиг сонирхол бүхий маш нарийн хөрөнгө оруулагч, олон саятнуудыг төрүүлсэн Texas A & M-ийн нэр хүндтэй төгсөгч болохыг олж мэдсэн. Таны хөрөнгө оруулалтанд Техас мужийн Sweetwater орчимд олон тооны салхuн цахилrаан үүсrүүр орсон байсан. Биднийг гайхшруулж байгаа зүйл юу вэ гэхээр та яагаад 5000 доллар зээлж машинаа барьцаалсан юм бэ?”

“Нью Йоркийн өөр хаана би машинаа хоёр долоо хоногийн турш ердөө 23.07 доллараар найдвартай зогсоолд тавих билээ. Өөр энгийн зогсоолд тавьбал эргэж ирэхэд минь байхгүй болчих байлгүй ” гэж хариулжээ. (Нью Йорк хотод авто зогсоол дунджаар хоногийн $15 байдаг юм байна шүү.)

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button