Болсон Явдал

Өхөөрдөм хүү ердөө 4-хөн хяcааrаар дүүдээ үнэтэй хүүхэлдэй авч өгчээ. Учир нь дэлгүүрийн эзэн …

6 настай хүү 4 настай дүүтэйгээ зах дээр явж байжээ. Гэнэт дүү нь хажууд нь явахгүй байгааг хүү мэдэв. Тэр зогсоод эргэж харахад дүү нь тоглоомын дэлгүүрийн өмнө зогсон ямар нэгэн зүйлийг маш их сонирхон харж байв. Хүү түүн рүү буцаж очоод “Чи юу харж байгаа юм?” гэж асуув. Охин хүүхэлдэй рүү заав. Хүү хариуцлагатай ах шиг түүний гарнаас атган хүүхэлдэйг түүнд бариулав. Дүү нь маш их баяртай байлаа …

Дэлгүүрийн худалдагч бүх зүйлийг ажиглаж, хүүгийн төлөвшсөн зан байдлыг харан өхөөрдөж байв … Хүү лангуун дээр ирээд дэлгүүрийн худалдагчаас “Энэ хүүхэлдэй ямар үнэтэй вэ, эрхэм ээ!” Дэлгүүрийн эзэн нь дажгүй хүн байсан бөгөөд амьдралын бэрхшээлийг тойрч биш туулж гарсан хүн байсан тул бусдыг сайн ойлгодог нэгэн ажээ. Тиймээс тэр хүүгээс “За, та юу төлж чадах вэ?”

Хүү далайн эргээс цуглуулсан бүх хясаагаа халааснаасаа гаргаж дэлгүүрийн худалдагчид өгөв. Дэлгүүрийн эзэн хясааг аван мөнгө тоолж байгаа мэт тоолж эхлэв. Дараа нь тэр хүү рүү харав. Хүү түүнээс санаа зовсон байдалтайгаар “Бага байна уу?” гэж асуув.

Дэлгүүрийн худалдагч  “Үгүй ээ, үгүй ​​… харин ч их байна. Үлдсэнийг нь буцааж өгнө өө.” Ингэж хэлэхдээ тэрээр зөвхөн 4 хясааг өөртөө авч үлдэж, үлдсэнийг нь буцааж өгчээ. Хүү маш их баяртайгаар үлдсэн хясааг халаасандаа хийгээд дүүгийнхээ хамт явав. Дэлгүүрийн туслах ажилтан энэ бүхнийг хараад их гайхан эзнээсээ “Эрхэм ээ! Та ийм үнэтэй хүүхэлдэйг 4 хясаанд өгчхөж байгаа юм уу??? ” Дэлгүүрийн эзэн инээмсэглэн хэлэв:

“Бидний хувьд эдгээр нь зүгээр л нэг хясаа. Гэхдээ тэр хөвгүүний хувьд эдгээр хясаа маш үнэ цэнэтэй. Мөн энэ насанд тэрээр мөнгө гэж юу болохыг ойлгохгүй ч  том болоод тэр мэдээж ойлгох болно. Мөнгөний оронд хясаагаар хүүхэлдэй худалдаж авснаа санахдаа тэр намайг санаж, дэлхий сайн хүмүүсээр дүүрэн гэж бодох болно. Энэ нь түүнд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд туслах бөгөөд тэр ч бас сайн хүн байхыг хичээх болно.”

Та ямар ч сэтгэл хөдлөлийг ертөнцөд нэвтрүүлнэ, энэ нь цааш тархах болно. Хэрэв та сайн зүйл хийвэл сайн сайхан байдал дэлгэрэх болно. Хэрэв та муу зүйл хийвэл сөрөг байдал тархах болно. Та бол маш хүчирхэг энергийн эх үүсвэр гэдгийг ойлгоорой. Таны сайн муу аль аль нь танд томорч эргэж ирэх болно. Тиймээс өөрийгөө болон хүрээллээ эерэг байлгаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button