Болсон Явдал

Шинэ гэрлэсэн хосууд уламжлал болгон зорин очдог Оросд байдаг энэхүү хөшөөний түүх

Нохойн зан чанараас суралцах нэг чухал зүйл нь тэдний эзэндээ үнэнч байдаг нь юм. Хачикогийн түүх бол хайр дурлал, нөхөрлөл, үнэнч байдлын сайхныг бидэнд заасан цөөхөн хэдэн түүхүүдийн нэг юм.

Энэ удаад бид өөр нэгэн нохойн олон хүний ​​зүрх сэтгэлийг байлдан дагуулж, Оросын Тольятти нутгийн домогт хүртэл бичигдсэн түүхийг хүргэж байна. Герман хоньч нохой нь эзэндээ гайхалтай, гуйвшгүй үнэнч байдгаараа хотдоо алдартай байжээ.

1995 онд Тольятти хотын оршин суугчид Өмнөд хурдны замын захад байгаа нохойг анзаарахад тэрээр нэг л газраа зогсож байгаад хажуугаар нь машин өнгөрөхөд хэн нэгнийг хүлээж байгаа мэт яаран гүйдэг байна. Нохой нь о.с.о.л.д орон н.а.с б.а.р.с.а.н эхнэр, нөхөр хоёртой хамт явж байсан бөгөөд о.с.л.о.о.с ганцаараа аMьд vлдсэн болохыг хожим хотын иргэд мэджээ.

Хүмүүс “Костя” эсвэл “Үнэнч” гэгддэг нохойд дуртай болж, зарим нь түүнийг үрчилж авахыг оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Костя тууштайгаар  7 жилийн турш нэг байрандаа байж, эзнээ ирэхийг хүлээжээ. Бусад нь түүнд хорrодох байp санал болгосон ч тэр тэнд хооллохын тулд л үлдэж, эзнийхээ машинтай ижил өнгөтэй, загвартай машин руу гүйсээр нөгөө л зам дээрээ буцаж ирдэг байна.

Хотын иргэд Костя эздээ буцаж ирнэ гэж маш удаан найдаж байсныг гэрчилсэн юм. 2002 онд хайртай нохой нь н.а.с б.а.р.а.х.а.д хот yй raшуйд аBтжээ. Хүмүүсийн хэлснээр тэрээр байraлийн жамаар н.а.с б.а.р.ж.э.э. 2003 оны 6-р сард түүний хүндэтгэлд зориулж зураач Олег Клюев Костягийн хүрэл хөшөөг “Үнэнч байдал” гэж нэрлэн барьжээ.

Энэ нь “Нохой минь, бидэнд хайр, үнэнч байхыг зааж өгөөч” гэсэн бичигтэй нохойн дурсгалд зориулж хийсэн гар хийцийн самбар байсан боловч хотын захиргаа түүний оронд хөшөө босгохоор шийджээ. Энэ нь “үнэнч” байдлын жинхэнэ бэлгэдэл болжээ. Ялангуяа шинэ гэрлэсэн хосууд уламжлал болгон зочилдог байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button